МИАТ хувьцаат компанийн Берлин-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэх байсан агаарын хөлгийн хөдөлгүүр эвдэрч, нислэг гурван цагаар саатсан талаарх мэдээлэл өнөөдөр гарсан юм.

Энэ талаар Иргэний нисэхийн ерөнхий газраас тодруулахад “Берлин-Улаанбаатар чиглэлийн “Бойнг 767” онгоцонд техникийн дутагдал гарсан. Гадуур яригдаад байгаа шиг хөдөлгүүр эвдэрсэн зүйл байхгүй. Манай талаас техникийн дутагдлаа арилгаад өнөөдөр 14.20 цагт тухайн онгоц Монгол руу нислэгээ үйлдсэн. Берлиний онгоцны буудал орон нутгийн цагаар 23.00-06.00 цагийн хооронд хаадаг. Бид 23.00 цагаас өмнө сэлбэгээ сольж чадаагүй, онгоцны буудал хаачихсан учраас хүлээхээс өөр арга байгаагүй” гэсэн мэдээллийг өгөв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post ЭНЭ ОНД НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНД НЭГ ИХ НАЯД 808.3 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРЧЭЭ
Next post “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг цагдан хорьжээ