Орон нутгийн замд гарч буй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл 2018” аян зарлах болсон байна. Аяны талаар Замын цагдаагийн алба, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Авто тээврийн үндэсний төв, Цагдаагийн ерөнхий газрын алба хаагчид өнөөдөр мэдээлэл хийлээ.
Хурлын үеэр ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч М.Мөнхгэрэл “Цагдаагийн байгууллагаас гаргасан статистик мэдээллээр зуны саруудад зам тээврийн осол нэмэгдэх хандлагатай байдаг. Иймд Замын цагдаагийн албанаас ослыг бууруулах зорилгоор хоёр дах жилдээ энэхүү аяныг зохион байгуулахаар болсон. 2018 он гарсаар улсын хэмжээнд 163 хүний амь нас хохирсон байна. Ослын 76 хувь нь орон нутгийн замд бүртгэгдсэн. Орон нутгийн замд гарч буй осол нь дийлэнхдээ жолооч аюулгүй байдлыг хангаагүйгээс үүдэлтэй гардаг. Иймээс Монгол Улсын гэмт хэргээс зохицуулах зөвлөл, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Авто тээврийн үндэсний төв, цагдаагийн байгууллага зэрэг мэргэжлийн байгууллагууд хамтарч энэхүү аяныг зохион байгуулж байна. Тус аян нь зургадугаар сарын 20-ноос эхэлж, ирэх аравдугаар сарын 1-н хүртэл үргэлжлэх юм” гэлээ.
Сүүлийн гурван жилийн байдлаар зам тээврийн ослын 5300 гаруй хэрэг бүртгэгджээ. Үүнээс нас барсан, гэмтсэн хүмүүсийн 70 гаруй хувь нь орон нутгийн замд осолджээ. Иймд “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл 2018” аяныг эхлүүлэх гэж байна. Орон нутагт гарч буй зам тээврийн осол, гэмтлийг бууруулах, замын хөдөлгөөнд оролцогчдын соёлыг дээшлүүлэх зорилгоор тус аяныг хэрэгжүүлж байгаа аж.
Өнгөрсөн оны тоо баримтаас дурдахад, зам тээврийн ослоос 17600 хүн гэмтэж, 540 хүн нас барсан. Дийлэнх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осолд өртсөн байдаг. Жишээ дурдахад, 2017 онд 26 настай залуу согтуурсан үедээ эхнэрээ ардаа суулган мотоциклтой давхиж яваад, онхолдон нас барсан. Ард нь таван нялх хүүхэд өнчирсөн байна.
More Stories
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно. Хэрвээ хүүхдүүд эдгээрийг ашиглаж замын хөдөлгөөнд оролцвол эцэг эх,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
БНСУ хиймэл оюуны эрин үед өрсөлдөх дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтын үлэмж төлөвлөгөө зарлалаа
Энэ хүрээнд чип үйлдвэрлэл болон дата төвийн төслүүдэд Samsung Electronics, SK Hynix тэргүүтэй үндэсний компаниудаас багадаа 1,350 их наяд вон...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
“Ард түмэн” гэж уйлсан дүр, ард нь өрнөх томилгоо
Сэтгүүлч Х.Ганзаяа Камерын өмнө “ард түмэн” гэж уйлж хувилгаан дүр эcгэж, цаанаа томилгоогоо наадмын өмнө шургуулдаг та нар бузар худалч...
Даншиг наадамд улсын заан Д.Анар түрүүлж, улсын начин Б. Түвшинтөгс үзүүрллээ
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр "Хүрээ цам-Даншиг наадам 2026" шашин, соёлын наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдэд...
