Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, ХЗДХЯамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хамтран Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний шинэчлэгдсэн стандартыг сурталчлахаар нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг эрхлэгчидтэй уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын үеэр НЦГ-ын Мөрдөн шалгах газрын ахлах мөрдөгч Ц.Чимэддагва хэлэхдээ,
– Манай улсад үйлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн 31.9 хувийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байна. Эдгээр гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлсийн эргэлт нь барьцаалан зээлдүүлэх газраар дамжин өнгөрч байгаа нь судалгаагаар харагдаж байна. Тиймээс барьцаалан зээлдүүлэх газруудын үйл ажиллагаанд тавигдах шаардлага, хууль зүйн зохицуулалт хэрэгтэй байгаа нь харагдаж байна. Барьцаалан зээлдүүлэх газрууд хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж хямд авч цааш нь борлуулж байгаа үйлдэл нь МУ-ын Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” гэмт хэрэгт хамааран тооцогдоно гэдгийг аж ахуй нэгж байгууллагууд ойлгох хэрэгтэй гэлээ.
Тус уулзалтаар “МNS 5274:2017 Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, Нийтлэг шаардлага” стандартын зорилт, ач холбогдол, үр нөлөө сэдвээр Стандартчилал хэмжил зүйн газрын стандартын тохирлын үнэлгээний бодлогын газрын мэргэжилтэн Н.Батжаргал, “Нийслэлд үйлдэгдэж байгаа хулгайлах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад хийсэн судалгаа хулгайлах гэмт хэргийн гаралтад нөлөөлөх нь” сэдвээр НЦГ-ын МШГ-ын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Амгалан-Энх, тус стандартын 8.14 дэх заалт буюу программ хангамжийн ач холбогдол сэдвээр “Менежмент Софт” ХХК захирал С.Баярцог, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн хэрэгжилт ба стандартыг хэрэгжүүлэхэд нийслэл, дүүргийн хэрэглэгчийн байгууллагын үүрэг сэдвээр НХЭАХН-ийн ажлын албаны О.Нарантуяа нар мэдээлэл хийлээ.
More Stories
ШИНЭ ЦЭРГҮҮД ЦЭРГИЙН ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮЛЭЭН АВЛАА
Хилийн цэргийн 0164 дүгээр ангид 2026 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн дайчдын “Цэргийн тангараг өргөх ёслол” болж, Хууль зүй, дотоод...
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
Монгол Ардын намын гишүүд, дэмжигчид хаанаас ч холбогдож санал хүсэлтээ илгээх, оролцох, түүнийгээ үнэлүүлэх, үр дүнд хүргэх боломжтой гишүүн төвтэй...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум...
“ҮНЭНИЙ ХААН БУДДА” ЖҮЖИГ
Оюун санааны сэргэн мандалтын цаг нь ирлээ Бурхан багшийн амьдралын зам, гэгээрлийн үзэл санааг квант механикийн онолд суурилсан шинжлэх ухаанч...
