Wednesday, May 1 2024

Ардчилсан намын шаардлага юу байв

Ардчилсан намаас УИХ, Засгийн газарт нэгдүгээр сарын 10-ний өдөр шаардлага хүргүүлсэн. Шаардлагад хариу ирүүлээгүй хэмээн бүх нийтийн жагсаалыг зохион байгуулж байна.

Шаардлагад УИХ-аас “Хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл болон шаардлагад дурдсан бусад татварыг бууруулах чиглэлээр УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомж, Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний талаар” Засгийн газраас “Хувь хүний орлогын албан татварыг 10 хувийн нэг шатлалтай болгох, шатахууны жижиглэнгийн үнэ өсөхөөс сэргийлж А80, АИ92 автобензиний Онцгой албан татварыг тэглэсэн, Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэр гаргасан” хэмээн хариу өгчээ.

Ардчилсан намаас УИХ, Засгийн газарт:

-Нэгдүгээрт, татварын асуудал түүнийг дагасан үнэ, инфляцийн өсөлт.

-Хоёрдугаарт, гамшгийн хэмжээнээс давсан утааны асуудал.

-Гуравдугаарт, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг зохион явуулахдаа Үндсэн хуулийн заалт зөрчсөн хэмээгээд шаарплагын хариуг хоёрдугаар сарын 1-ний дотор өгөхгүй бол АН ард түмэнтэйгээ хамт тэмцэлийн дараагийн хэлбэрийг сонгож ажиллана гэсэн шаардлагыг хүргүүлээд байсан юм.

+ There are no comments

Add yours

You May Also Like: