Төв банкны тухай хуулийн төслийг батлав

Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад гишүүдийн 69.1 хувь нь дэмжиж, хууль батлагдлаа.

УИХ-ын гишүү Д.Тэрбишдагва “Төв банкууд Үнийн тогтвортой байдал дээр анхаарч байгаа. Энэ цаашид маш чухал асуудал. Уг заалтыг орхигдуулсанд харамсаж байна.

УИХ өөрсдийнхөө тавьсан Монголбанкны удирдлагадаа итгэхгүй юм шиг байна. Цалин хөлсөө өөрсдөө тогтоогоод явах боломжтой шүү дээ. Дэлхийн том банкируудтай уулзаж хэдэн зуун сая ам.долларын гэрээ хэлэлцээ хийвэл тохирох цалин хөлсөө авах боломжтой. Бид тамын тогооны үлгэр шиг байна.

Хоёрдугаарт хараат бус гишүүдийг Монголбанкны Ерөнхийлөгч өөрөө оруулж ирж болно. Үүнийг нь бид Байнгын хороо, УИХ-аар батална шүү дээ. Банкны ерөнхийлөгч гэдэг хүн чинь банкны салбарынхаа чухал хүмүүсийг өөрөө олж ирэх ёстой болохоос Байнгын хороо хүн хайгаад явж болохгүй” гэв.

+ There are no comments

Add yours