Цагдаа доромжилж, гудамж талбайд танхайрсан Ц.Баярцогт болон түүний хамсаатан зургаан хүнийг Сэлэнгэ аймгийн Мандал суманд хууль бусаар ашигт малтмал олборлож, байгаль орчин бохирдуулсан хэрэгт буруутган 150 сая төгрөгөөр торгох шийдвэрийг шүүхээс гаргажээ.
Өмнө нь гурван ч удаа хойшлоод байсан тэдний хууль бусаар алт олборлон бусдыг залилсан гэх хэргийг шүүх хурал Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн шүүхэд өнгөрсөн пүрэв гаригт болжээ.
Тэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт хууль бусаар алт олборлож, улмаар түүнийхээ санхүүжилтийг босгохын тулд иргэн Д.Батбаярыг залилсан хэрэгт холбогдсон юм.
Прокуророос тэдэнд нэг жил гурван сар хорих ял эдлүүлэх санал гаргасан ч, шүүх бүрэлдэхүүн Ц.Баярцогт болон хамсаатнуудыг хууль бусаар ашигт малтмал олборлосон гэм буруутайд тооцож, байгаль орчинд учруулсан 150 орчим сая төгрөгийн хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэснийг Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эх сурвалж мэдээлэв. Харин дээрх долоон хүний бусдыг залилсан гэх хэргийг нь шүүх хэрэгсэхгүй болгожээ.
Г.Намуун
More Stories
Торгохоо урьтал болгосон эрх баригч
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд ухаалаг буюу AI системийг нэвтрүүлсэн. 2026 он...
30 настай эмэгтэй 4 настай охинтойгоо хутгалуулж амиа алджээ
Цагдаагийн байгууллагад 2026.01.04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ….. тоотод “манай эхнэр нас барсан...
“ЧАНГА ШИВНЭЭ”, ЯГ ТҮҮН ШИГ ШОУ”-Г ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадварыг нээх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Чанга шивнээ”,...
𝗜𝗠𝗔𝗥𝗖 𝟮𝟬𝟮𝟱: “Эрдэнэс Монгол” нэгдэл чухал ашигт малтмалын чиглэлээр тодорхойлсон 12 шинэ төслөө танилцууллаа
Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн томоохон чуулга уулзалтуудын нэг IMARC 2025 арга хэмжээ 12 дахь удаагаа Австралийн Сидней хотноо...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн 2025 оны шилдэг компани боллоо
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн хамт олон үйлдвэрлэл, гадаад худалдаа, эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүдээ бодитой ахиулж, улс орон нутгийн нийгэм, эдийн...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд 2025 оны ажлаа дүгнэлээ
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд “Уурхайчдын өдөр”-ийг угтан 2025 оны үйл ажиллагаагаа дүгнэж, тайлангийн хурлаа зохион байгууллаа. 🔰 Нэгдлийн зарчмаар...