Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутагт өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад бусдын амь насыг хохироосон харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, тус сумын харьяат 32 настай Л нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ “Хьюндай портер” маркийн машинтай замын хөдөлгөөнд оролцож, мотоцикл мөргөжээ.
Ослын улмаас тус мотоциклоор зорчиж явсан НИК-ийн агуулахын ажилтан 59 настай С гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн ч нас барсан байна. Энэхүү хэргийг тус цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
+ There are no comments
Add yours