Элчин сайд хатагтай Шэнь Миньжюаньтай УИХ-ын даргын хувиар уулзаж байгаадаа баяртай байгааг уулзалтын эхэнд хэлэв. Улсын Их Хурлын дарга Н.Учрал өмнө нь Засгийн газрын гишүүний хувиар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийг зорьж ажиллаж ирсэн бол цаашид УИХ-ын даргын хувиар хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хоёр талын бодит хамтын ажиллагааг урагшлуулахад шаардлагатай хууль, эрх зүйн таатай орчин бүрдүүлэхийн төлөө ажиллах болно гэдгээ илэрхийллээ.


Түүнчлэн сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт идэвхтэй гүнзгийрэн хөгжиж байгаа бөгөөд хоёр улсын дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ, уулзалтын давтамж нэмэгдэж, хөгжлийн стратеги, зорилтоо харилцан уялдуулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд талууд идэвхтэй хамтран ажиллаж, иргэд хоорондын харилцан ойлголцол улам гүнзгийрч буйг онцлон тэмдэглэв.
Хоёр улсын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд чухал байр суурь эзэлдэг. Уулзалтын үеэр талууд хоёр талын парламент хооронд уламжлалт, найрсаг сайхан харилцаатай төдийгүй харилцан айлчлал, хамтын ажиллагаа идэвхтэй явагдаж ирсэнд таатай байгаагаа яриандаа дурдаж байв. Тодруулбал, 2014 онд байгуулсан “Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хооронд Байнгын уулзалтын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын Санамж бичиг”-ийн дагуу 2015 оноос байнгын уулзалтыг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ оны 4 дүгээр сард Монгол, Хятад хоёр улсын парламент хооронд байнгын уулзалтын механизмын VI хуралдаан Улаанбаатар хотод болсон билээ. Тэгвэл ирэх онд уг механизмын VII хуралдааныг Бээжин хотноо зохион байгуулах саналтай байгаагаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал уулзалтын үеэр хэлж байлаа.
Мөн Монгол Улсын Их дахь Монгол-Хятадын парламентын бүлгийг УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ ахалж ажиллаж буйг яриандаа дурдав.
Үргэлжлүүлэн, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, хөрөнгө оруулалт, эрх зүйн орчны орчны талаар хөндөн ярилцаж, санал солилцлоо.
Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга Н.Учрал Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Элчин сайд, хатагтай Шэнь Миньжюань таны оруулсан хувь нэмэр чухал гэдгийг онцлон тэмдэглэж, талархал илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...