Олон Улсын Дотоод Аудиторуудын Институт (IIA)-ын Монгол Улс дахь албан ёсны салбар байгууллага, Монголын Үндэсний Дотоод Аудиторын Холбооноос жил бүр зохиогддог “Дотоод аудиторуудын форум” болж, дотоод аудитын шилдэг нэгж, аудиторуудыг шалгарууллаа.

Энэ удаагийн нэгдсэн форумд Монгол Улсын хэмжээнд дотоод аудитын үйлажиллагаа явуулж буй 130 байгууллагын 450 гаруй аудитор, мэргэжилтэн оролцсон бөгөөд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудитын газар AUDIT AWARENESS CHAMPION шагналын эзэн боллоо.
Тус газар нь 2025 онд дотоод аудитын үйл ажиллагааг шинэчлэх, нэгдлийн хэмжээнд дотоод аудитын үнэ цэн, ач холбогдлыг нэмэгдүүлэх зорилгоор “Дотоод аудит үнэ цэнийг бүтээнэ” уриан дор 4 чиглэлийн 56 арга хэмжээг санаачлан, үе шаттай хэрэгжүүлээд байна. Тухайлбал, мэргэжлийн ёс зүй, хэм хэмжээг нэг мөр болгох “Дотоод аудиторын ёс зүйн код”-ыг батлан мөрдүүлж, нэгдлийн компаниудын дотоод аудиторуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, арга хэмжээ, “Audit Talk” уулзалтуудыг зохион байгуулж, салбарын хөгжлийн цаашдын хэрэгцээ, чиглэлийг тодорхойлсон “Судалгааны эмхэтгэл” боловсрууллаа.
More Stories
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
“Оюу Толгой” төслийн Монголд ногдох өгөөжийг 60 хувиас нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа
Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сард “Оюу Толгой” төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулахаар “Оюу Толгой” ХХК болон “Рио...
Сурагчид нэгнийгээ зодож, бичлэг хийсэн үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна
Цахим орчинд нийтлэгдсэн үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой бичлэгийн дагуу Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас дараах тодруулга мэдээллийг өглөө. Цагдаагийн байгууллагаас цахим...