Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дүүргийн ЕБ-ын сургуулийн ахлах ангийн сурагчдыг цахим орчны эрсдэлээс өөрийгөө хамгаалах, зөв хэрэглээний соёл төлөвшүүлэх, ирээдүйн мэргэжлээ бодитой сонгоход туслах зорилготой нөлөөллийн сургалтыг төрийн өмчийн 23 сургуулийн 2000 гаруй сурагчдын дунд зохион байгуулагдана.

Өнөөдөр дүүргийн ЕБ-ын төвийн бүсийн долоон сургуулийн 1000 гаруй ахлах ангийн сурагчдад цахим гэмт хэргээс өөрийгөө хамгаалах, ажил мэргэжлийн сонголт хийхэд чиглүүлэх сургалтыг мэргэжлийн сургагч багш, чиг үүргийн албан хаагчид хөтлөн явууллаа. Сургалтын хүрээнд:
Цахим орчны зөв хэрэглээ, цахим гэмт хэргийн төрөл, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгөх,
Сурагчдын цахим ёс зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хариуцлагатай хэрэглэгч болох дадлыг төлөвшүүлэх зорилгоор хэлэлцүүлэг, асуулт, хариултаар санал хүсэлтийг сонсох,
Мөн “Ирээдүйн ажил мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” сэдвийн хүрээнд мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө, харилцан санал солилцох,
Энэхүү “Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ажил мэргэжлийн сонголт хийхэд чиглүүлэх” сургалт 2025 оны 11 дүгээр сарын 12-19-ний өдрийн хооронд үе шаттай зохион байгуулагдах юм.
More Stories
Торгохоо урьтал болгосон эрх баригч
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд ухаалаг буюу AI системийг нэвтрүүлсэн. 2026 он...
30 настай эмэгтэй 4 настай охинтойгоо хутгалуулж амиа алджээ
Цагдаагийн байгууллагад 2026.01.04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ….. тоотод “манай эхнэр нас барсан...
“ЧАНГА ШИВНЭЭ”, ЯГ ТҮҮН ШИГ ШОУ”-Г ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадварыг нээх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Чанга шивнээ”,...
𝗜𝗠𝗔𝗥𝗖 𝟮𝟬𝟮𝟱: “Эрдэнэс Монгол” нэгдэл чухал ашигт малтмалын чиглэлээр тодорхойлсон 12 шинэ төслөө танилцууллаа
Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн томоохон чуулга уулзалтуудын нэг IMARC 2025 арга хэмжээ 12 дахь удаагаа Австралийн Сидней хотноо...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн 2025 оны шилдэг компани боллоо
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн хамт олон үйлдвэрлэл, гадаад худалдаа, эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүдээ бодитой ахиулж, улс орон нутгийн нийгэм, эдийн...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд 2025 оны ажлаа дүгнэлээ
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд “Уурхайчдын өдөр”-ийг угтан 2025 оны үйл ажиллагаагаа дүгнэж, тайлангийн хурлаа зохион байгууллаа. 🔰 Нэгдлийн зарчмаар...