Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлэл өглөө.
Тэрбээр,
“Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийнхний цалин нэмэгдүүлэх шаардлагын дагуу уг асуудлыг хэлэлцэж, харилцан гурван талт хэлэлцээртээ оръё гэдэг шийдвэр гаргасан.
Цалинг хоёр үе шаттайгаар нэмэгдүүлж, 2027 ондоо багтаж эмч эмнэлгийн ажилтнуудын цалинг 3 саяд хүргэх, 2027 оноос 3.5 саяд хүргэх саналыг гаргаж байгаа.Эхний ээлжид цалинг 15 хувиар нэмэгдүүлэх боломжтой байгаа.
Одоо байгаа 1.1 саяын үндсэн цалин нэмэгдэж 2 сая 40 мянга, залуу эмч нарын цалин 1.4 сая байгааг 2026 оны 1 сарын 1-ээс 1.9 сая болно. Харин 75 хувиар нэмсэний дараа 2.5 сая болж, хамгийн дээд ангилалд одоо байгаа 1.8 саяын цалин 2.3 сая болж, 75 хувь нэмсэний дараа 3.1 сая төгрөг болох юм.
Бидний зүгээс Эрүүл мэндийн салбарын Үйлдвэрчний эвлэлийн зүгээс гаргасан саналаар нь өчигдөр орой ярьж тохирсон. Яг үүнийхээ дагуу л явуулж байна.
Шаардлагагүй зардлуудыг бууруулах байдлаар сангийн мөнгийг зөв зохицуулах замаар цалинг нэмэгдүүлэх. Сахилга батын ажлуудыг хийж 157 тэрбумыг гаргаж, цалинг нэмэгдүүлэхээр шийдвэрлэнэ.Төсвөөс 191 тэрбумыг даатгалын сан руу гаргаж, Даатгалын сангийн зардал 2.1 их наяд болно. Ингээд үргүй зардлаа хэмнэж 157 тэрбумыг цалингийн нэмэгдэл зарцуулах юм.
Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэл рүү цалинг дээрх байдлаар нэмэгдүүлэх саналаа яг одоо явуулах гэж байна” гэв.
More Stories
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-тай уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын...
268 мянган тонн нүүрс 19.3 сая ам доллароор арилжлаа
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн арилжаа хийж 19.3 сая...
60 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн арилжаагаар 160.0 мянган тонн...
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 32.0 МЯНГАН ТОНН КОКСЖИХ НҮҮРС АРИЛЖЛАА
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32.0 мянган тонн...
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын Ес зүйн хорооноос Компанийн ёс зүйн зөрчлийг хянан шалгах хорооны гишүүд болон бусад хороо, зарим нэгжүүдийн ажилтнуудын мэдлэг...
Оюутолгойн бүлэг ордтой холбоотой сонсголыг арванхоёрдугаар сарын 8-наас 12-нд зохион байгуулна
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооны хуралдаж, Түр хорооны сонсголыг товлон зарлах тухай, Нотлох баримтыг шинжлэн судлах,...
