Батлан хамгаалах яамны харъяа Цэргийн төв эмнэлгийн эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга, хурандаа Р.Баянмөнх тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 11 дүгээр сарын 3-7-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад ажлын айлчлал хийв.
Айлчлалын үеэр төлөөлөгчид Вьетнамын Цэргийн төв эмнэлэг, Цэргийн уламжлалт анагаах ухааны эмнэлэг болон Цэргийн эмнэлгийн академид тус тус зочилж Вьетнамын Ардын армийн Цэргийн эмнэлэгийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр туршлага солилцов.
Тус айлчлалын хүрээнд Вьетнамын Үндэсний батлан хамгаалах яамны Цэргийн эмнэлгийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Нгуен Труонг Жианг-тай уулзалт хийж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Хоёр талын өргөтгөсөн уулзалтын үеэр талууд цаашид хамтран ажиллах төсөл хөтөлбөр боловсруулж, харилцан туршлага судлах, эмч, сувилагч болон эмнэлгийн мэргэжилтнүүдийг богино болон урт хугацааны мэргэшүүлэх сургалтад хамруулах болон туршлагатай, өндөр ур чадвартай эмч нарыг Монгол Улсад урьж авчран ажлын байран дээрх сургалтууд зохион байгуулах зэргээр Цэргийн төв эмнэлэг болон Вьетнамын Цэргийн эмнэлэгийн хооронд хамтын ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллалаа.
Тухайлбал, толгой хүзүү, шүд, чих хамар хоолой, элэг шилжүүлэх мэс засал, хоол боловсруулах замын дурангийн мэс ажилбарын чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамруулах, эмнэлгийн ажилчид харилцан солилцох болон уламжлалт анагаах ухаан, халуун орны өвчин судлалын чиглэлээр хамтарсан судалгаа хийхээр тохиролцов.
Мөн манай хоёр улсын Зэвсэгт хүчний багууд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах UNMISS ажиллагаанд хамтран үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг нь БНСВУ-ын “Цэргийн хээрийн II шатны эмнэлэг”-ийн багтай мөр зэрэгцэн ажиллаж, туршлага, сургамжаа харилцан хуваалцаж буйг талууд онцлон тэмдэглэв.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
“Оюу Толгой” төслийн Монголд ногдох өгөөжийг 60 хувиас нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа
Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сард “Оюу Толгой” төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулахаар “Оюу Толгой” ХХК болон “Рио...