“Ногоон автобусны” гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал 10 дугаар сарын 23-нд эхэлж, 28-нд буюу өнгөрсөн мягмар гарагт дууссан. Улмаар өнгөрсөн 2 хоногт шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахаар зөвлөлдөж, өнөөдөр (2025.10.30) нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 10:30 цагаас шийдвэрээ танилцуулсан юм.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ хэрэгт холбогдсон Монгол Улсын 9 иргэн, БНСУ-ын 2 иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, бусад 15 хүнийг ялласан. А.Ганхуягт нийтийн албанд ажиллах эрхийг нь 3 жил хасаж, 6 жил хорих ял оноосон бол С.Жавхлантбаатарыг нийтийн албанд ажиллах эрхийг нь 4 жил хасан, 3 жил хорих ялаар шийтгэсэн. Бусад 13 хүнд нь нийтийн албанд ажиллах, зорчих эрх хасах ял оноосон юм. Үүнийг шүүгдэгч нар эсэргүүцэн, давж заалдсан. Тэдний гомдол, эсэргүүцлийг давж заалдах шатны шүүх хүлээн авч, хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулжээ.
Улмаар анхан шатны шийтгэх тогтоолоор А.Ганхуягт оноосон залилах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Ингэснээр түүнд оноосон ялаас залилах гэмт хэргийн ял хасагдаж байгаа аж.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...