Бразилд хар тамхины мафийнхантай цагдаа нар тулалдсан байна.
Тус оронд Засгийн газар болон хар тамхины бүлэглэлийн хоорондох дайн даамжирч, жараад хүн амиа алдсаны дотор энгийн иргэд, дөрвөн цагдаа байжээ.
Guardian-ы мэдээлснээр Рио-де-Жанейро хотын бүх зам, өргөн чөлөөг хаалтаар хаасан аж. Эл хотын хар тамхины наймааны 70 хүртэлх хувийг хянадаг орон нутгийн дээрэмчид, гэмт хэргийн хамгийн хүчирхэг бүлэглэлүүдийн нэг болох “Улаан баг”-ийн эсрэг цагдаа нар өргөн цар хүрээтэй тэмцсэн байна.
Хотын хойд хэсэгт буун дуу сонсдоод, машинууд шатан, хүмүүс гэрээсээ гарахаас эмээж, бүрэн хэмжээний тулаан өрнөсөн гэнэ. Түүнчлэн картелиуд дүүргүүдээс гарах нүх сүвийг хааж, FPV дрон ашиглаж эхэлжээ. Рио-де-Жанейро хотын амбан захирагч К.Кастро “Цэрэг илгээж туслахаас татгалзсан” хэмээн Ерөнхийлөгч Л.да Силваг буруутгав.
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...