
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улс (БНЭУ)-ын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Модигийн урилгаар 2025 оны 10 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа.
Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт нь манай улсын эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, улс орны цаашдын хөгжил дэвшилд стратегийн чухал, онцгой ач холбогдолтой төсөл юм” гэдгийг онцлон тэмдэглэв.
Энэхүү айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдийн төлөөлөл, Монгол-Энэтхэгийн хамтарсан Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн ажлын хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нар ажиллаж байна.
Айлчлалын хүрээнд зохион байгуулагдсан Монгол-Энэтхэгийн бизнес форумд Монгол Улсаас 13 салбарын 43 аж ахуйн нэгж, Энэтхэгээс 100 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, бизнесийн хамтын ажиллагаа өрнүүллээ.
Бизнес форумын үеэр “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт БНЭУ-ын хамгийн том төрийн өмчит ган үйлдвэрлэгчдийн нэг “Steel Authority of India Limited” (SAIL) компанийн ерөнхий менежер Панкэж Пүритэй уулзаж, коксжих нүүрсний экспортын чиглэлд хамтран ажиллахаар санал солилцлоо.
Энэтхэгийн SAIL компани нь Монгол Улсаас коксжих нүүрс нийлүүлэх анхны туршилтын бараа эргэлтийн багцыг хүлээн авахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Тус компани нь барилга, инженерчлэл, эрчим хүч, төмөр зам, автомашин болон батлан хамгаалах зэрэг салбарт зориулсан ган үйлдвэрлэдэг иж бүрэн 5, тусгай чиг үүрэг бүхий 3 гангийн үйлдвэр болон охин компаниудтай, Энэтхэгийн гангийн салбарын стратегийн гол тоглогчдын нэг юм.
Монгол-Энэтхэгийн хамтарсан газрын тос боловсруулах үйлдвэрийн цогц төсөл нь үйлдвэрийн үндсэн технологийн байгууламжуудаас гадна цахилгаан станц, ус хангамжийн байгууламж, ачих буулгах байгууламж, агуулах сав, түүхий тос дамжуулах хоолой, төмөр зам, авто замын бүтээн байгуулалтаас бүрдэж буй. Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт байрлах 527 км урттай үйлдвэрийн түүхий эдийг тээвэрлэх Газрын тос дамжуулах хоолойн төслийн нийт гүйцэтгэл 87 хувьтай байна.


More Stories
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
Царцаанд шоргоолжны амьдрал хамаагүй
Төрийн ордны өндөр таазанд туссан болор люстрны гэрэлд шүдээ чигчлэн, "түүхэн нэмэгдэл" хэмээх хоосон үлгэрээ хүүрнэн суугаа 126 царцааны найр...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Салбарын хөгжлийн шинэ үе ба “Үндэсний давхар даатгал”-ын оролцоо”
2024 оноос баталгааны даатгалыг бодлогын түвшинд нэвтрүүлж, бодит хэрэглээ болгосноор Монгол Улсын даатгалын салбарт хөгжлийн шинэ хуудас нээгдлээ. Энэхүү шинэчлэл...