Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон бусад холбогдох албаны хүмүүс өнөөдөр /2025.10.04/ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төв оффист ажиллалаа.


Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 26 дугаар тогтоолоор томилогдсон Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг гурван сарын хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлын явц, үр дүнг Монгол Улсын Ерөнхий сайдад танилцууллаа.
Онцгой дэглэмийн хугацаанд борлуулалт, экспорт, тээврийг оновчтой зохион байгуулж ажилласны үр дүнд сарын дундаж борлуулалтыг 1.6 дахин, биржийн тээвэрлэлтийг 2 дахин, экспортыг 2 дахин, орлогыг 1.3 дахин нэмэгдүүллээ.
2025 оны 10 сарын 01-ний байдлаар нийт 108 удаагийн нээлттэй цахим арилжаа зохион байгуулснаас 68 удаагийн арилжаа нь амжилттай болж 292.7 сая ам.долларын үнэлгээ бүхий 5.2 сая тонн нүүрсийг амжилттай арилжааллаа.
Онцгой дэглэмийн хугацаанд нүүрсийг сорчлон борлуулахгүй байх бодлого баримталж 1/3 коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлсэн. Хэдийгээр коксжих чанаргүй нүүрс борлуулсан ч компанийн ашиг, борлуулалт, экспорт, тээвэр бүгд өссөн үзүүлэлтэй байгаа нь компанийн бодлого үйл ажиллагаа, салбар хоорондын уялдаа холбоо сайжирсны үр дүн гэдгийг Бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч У.Бямбасүрэн онцоллоо.
Түүнчлэн онцгой дэглэмийн хугацаанд нүүрсний экспортыг нэмэгдүүлж 2025 оны 07 сард 1.9 сая тонн, 08 дугаар сард 2.7 сая тонн, 09 дүгээр сард 3.2 сая тонн нүүрс Гашуунсухайт, Ханги боомтоор экспортолсон. Есдүгээр сард экспортолсон нүүрсний хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүх цаг үеийн хамгийн өндөр экспортын үзүүлэлт болсон.
Онцгой дэглэм тогтоохоос өмнө уурхайн техникийн бэлэн байдал 56 хувьтай байсан бол техникийн бэлэн байдлыг сайжруулж 81 хувь болголоо. Техникийн бэлэн байдал нэмэгдсэнээр уулын ажлын бүтээмж нэмэгдэх, уурхайн үйл ажиллагаа тасралтгүй хэвийн явах боломж бүрдэж байгаа юм.
Энэ мэтчилэн онцгой дэглэмийн гурван сарын хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлын үр дүнг өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдад танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар богино хугацаанд өндөр үр дүнтэй ажиллаж, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Бүрэн эрхт төлөөлөгчийн баг болон компанийн удирдлагуудад Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Next post
Б.Энхбаярыг томилох асуудлыг энэ долоо хоногийн Баасан гарагт хэлэлцэхээр товлогдсон байна
More Stories
Торгохоо урьтал болгосон эрх баригч
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд ухаалаг буюу AI системийг нэвтрүүлсэн. 2026 он...
30 настай эмэгтэй 4 настай охинтойгоо хутгалуулж амиа алджээ
Цагдаагийн байгууллагад 2026.01.04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ….. тоотод “манай эхнэр нас барсан...
“ЧАНГА ШИВНЭЭ”, ЯГ ТҮҮН ШИГ ШОУ”-Г ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадварыг нээх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Чанга шивнээ”,...
𝗜𝗠𝗔𝗥𝗖 𝟮𝟬𝟮𝟱: “Эрдэнэс Монгол” нэгдэл чухал ашигт малтмалын чиглэлээр тодорхойлсон 12 шинэ төслөө танилцууллаа
Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн томоохон чуулга уулзалтуудын нэг IMARC 2025 арга хэмжээ 12 дахь удаагаа Австралийн Сидней хотноо...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн 2025 оны шилдэг компани боллоо
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн хамт олон үйлдвэрлэл, гадаад худалдаа, эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүдээ бодитой ахиулж, улс орон нутгийн нийгэм, эдийн...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд 2025 оны ажлаа дүгнэлээ
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд “Уурхайчдын өдөр”-ийг угтан 2025 оны үйл ажиллагаагаа дүгнэж, тайлангийн хурлаа зохион байгууллаа. 🔰 Нэгдлийн зарчмаар...