“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний экспорт, гарцыг нэмэгдүүлэх, салбар хоорондын уялдааг сайжруулах арга хэмжээг богино хугацаанд авч хэрэгжүүлсний үр дүнд сүүлийн 3 сард экспортын хэмжээ, тээвэр, биржийн борлуулалт өсөж байна.
2025 оны 6 дугаар сард 1.5 сая тонн нүүрс экспортолсон бол 7 дугаар сард буюу онцгой дэглэм тогтоосноор 1.95 сая тонн, 8 дугаар сард 2.7 сая тонн, 9 дүгээр сарын 25-ны байдлаар 2.6 сая тонн болж экспорт нэмэгдлээ. Энэ сар дуусахад нийт 3.2 сая тонн нүүрс экспортлох төлөвтэй бөгөөд өнгөрсөн 15 жилийн хугацааны хамгийн өндөр экспортын үзүүлэлттэй сар байхаар байна.
Экспортын хэмжээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тээвэрлэлтийн хурдыг хоёр дахин нэмэгдүүллээ. Гашуунсухайт-Ганцмод боомтоор 2025 оны 06 дугаар сард 462 тээврийн хэрэгсэл гарч байсан бол 09 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 913 тээврийн хэрэгсэл тус боомтоор гарч тээвэрлэлт өмнөх сараас хоёр дахин нэмэгдлээ.
2025 оны 6 дугаар сард биржээр борлуулсан нүүрсний экспорт 8%, урт хугацаат уурхайн ам нөхцөлтэй гэрээний нүүрс 92% байсан бол 9 дүгээр сард биржийн нүүрсний экспорт 32% болж нэмэгдлээ. Өөрөөр хэлбэл 2025 оны 6 сард биржийн экспорт 10 сая ам.долларын гүйцэтгэлтэй байсан бол 8 дугаар сард 49.5 сая ам.доллар, 9 дүгээр сард 52.3 сая ам.доллар болж биржийн экспортын орлого нэмэгдсэн үзүүлэлтэй байна.

Салбар дундын уялдааг сайжруулснаар нүүрсний экспорт, тээвэр нэмэгдэж, гадаад валютын хэмжээ өсөж, эдийн засгийн өсөлтийг хангахад бодитой хувь нэмэр оруулж байна.
More Stories
Хүрэн баавгайг хууль бусаар агнасан үйлдлүүдийг илрүүллээ
Энэ оны 01 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Монгол-Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас иргэн Т нь ховор...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
Богд Банк, Бодь Даатгал хамтран банк, даатгалын үйлчилгээг цахимаар нэг дороос хялбар авах боломжийг бүрдүүллээ
Богд Банк болон Бодь Даатгал хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, харилцагчдад илүү ойр, хурдан, хүртээмжтэйгээр банк санхүү, даатгалын үйлчилгээг хүргэх...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
Энэ оны 1 улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээТөрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2026 оны 1...
“Хөх сувд” мөсний баяр “Гайхамшигт Хөвсгөл” уриан дор зохион байгуулагдана
Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох” жил болгон зарлаж, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна....