9 дүгээр сарын 22-ны өдөр Загастайн даваанд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан “Завхан Азза” ХХК, Улиастай сумын хот тохижилт үйлчилгээний албаны алба хаагчид хамтран Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 30 км, Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн 20 км нийт 50 км автозам засварын арчилгааг хийжээ.
Өнөөдрийн байдлаар “Завхан Азза” ХХК-ийн 11 ажилтан 8 авто машинтай зам арчилгааны ажлыг үргэлжлүүлэн хийж байна. Авто грейдер 2, ковш 1, үйлчилгээний авто машин 3 болон 7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Загастайн давааны хатуу хучилттай авто замын зорчих хэсэгт 20-70 см орчим нойтон цас орсны улмаас тээврийн хэрэгсэл зорчиход хүнд байгаа юм.
Авто замын зорчих хэсгийг бүрэн нээгээгүй байгаа тул жолооч, тээвэрчид тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж онц шаардлагагүй бол холын замд гарахгүй байх, замын нөхцөл байдлын мэдээллийг тухай бүрд нь авч, авто замын цэвэрлэгээний ажилд саад учруулахгүй, хүлээцтэй хандахыг зөвлөж байна. Одоогоор давааны орчимд цас ороогүй, үзэгдэх орчин хэвийн байна гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.
Ташрамд, 9 дүгээр сарын 21-22-ны шилжих шөнө нойтон цас орсны улмаас Загастайн давааны замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэн байна. Уулаараа үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүссэн учир авто машины хөдөлгөөнийг түр хязгаарласан байжээ.
Загастайн давааны замыг нэг чигийн хөдөлгөөнөөр нээжээ
Загастайн давааны замын зорчих хэсгийг цэвэрлэж, нэг чигийн урсгалтай авто машины хөдөлгөөнийг нээжээ.
9 дүгээр сарын 22-ны өдөр Загастайн даваанд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан “Завхан Азза” ХХК, Улиастай сумын хот тохижилт үйлчилгээний албаны алба хаагчид хамтран Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 30 км, Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн 20 км нийт 50 км автозам засварын арчилгааг хийжээ.
Өнөөдрийн байдлаар “Завхан Азза” ХХК-ийн 11 ажилтан 8 авто машинтай зам арчилгааны ажлыг үргэлжлүүлэн хийж байна. Авто грейдер 2, ковш 1, үйлчилгээний авто машин 3 болон 7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Загастайн давааны хатуу хучилттай авто замын зорчих хэсэгт 20-70 см орчим нойтон цас орсны улмаас тээврийн хэрэгсэл зорчиход хүнд байгаа юм.
Авто замын зорчих хэсгийг бүрэн нээгээгүй байгаа тул жолооч, тээвэрчид тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж онц шаардлагагүй бол холын замд гарахгүй байх, замын нөхцөл байдлын мэдээллийг тухай бүрд нь авч, авто замын цэвэрлэгээний ажилд саад учруулахгүй, хүлээцтэй хандахыг зөвлөж байна. Одоогоор давааны орчимд цас ороогүй, үзэгдэх орчин хэвийн байна гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.
Ташрамд, 9 дүгээр сарын 21-22-ны шилжих шөнө нойтон цас орсны улмаас Загастайн давааны замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэн байна. Уулаараа үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүссэн учир авто машины хөдөлгөөнийг түр хязгаарласан байжээ.
More Stories
Хүрэн баавгайг хууль бусаар агнасан үйлдлүүдийг илрүүллээ
Энэ оны 01 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Монгол-Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас иргэн Т нь ховор...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
Богд Банк, Бодь Даатгал хамтран банк, даатгалын үйлчилгээг цахимаар нэг дороос хялбар авах боломжийг бүрдүүллээ
Богд Банк болон Бодь Даатгал хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, харилцагчдад илүү ойр, хурдан, хүртээмжтэйгээр банк санхүү, даатгалын үйлчилгээг хүргэх...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
Энэ оны 1 улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээТөрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2026 оны 1...
“Хөх сувд” мөсний баяр “Гайхамшигт Хөвсгөл” уриан дор зохион байгуулагдана
Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох” жил болгон зарлаж, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна....