‘’Эрдэнэс Тавантолгой’’ ХК зах зээлийн хэрэгцээ, хэрэглэгчдийн эрэлтэд нийцүүлэн ШИНЭ ТӨРЛИЙН НҮҮРСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН үйлдвэрлэж, албан ёсоор БНХАУ-ын зах зээлд нийлүүлэхэд бэлэн боллоо.

Тавантолгой ордыг цогцоор хөгжүүлэх, нөөцийг зүй зохистой ашиглах бодлогын хүрээнд Цанхийн 3 дах уурхайг 2025 оны 01 сарын 13-ний өдөр нээж, шинэ сайн чанарын 1/3 коксжих бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж БНХАУ-ын зах зээлд нийлүүлэхэд бэлэн болоод байна. Уг бүтээгдэхүүний үнслэг 10-аас бага, Дэгдэмхий бодисын хэмжээ 37-оос бага, барьцалдах шинж чанар 80-аас дээш, хүхэр 0.6-аас бага буюу сайн чанарын нүүрсэн бүтээгдэхүүн гэдгээрээ онцлогтой.

“Эрдэнэс Тавантолгой” ХК шинэ төрлийн нүүрсэн бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд урт хугацаанд тогтвортой нийлүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох хэлэлцүүлэг болов
Next post “Эрдэнэс Тавантолгой” ХК 140.8 мянган тонн нүүрс арилжлаа