“Эрдэнэс Тавантолгой” ХК үүсгэн байгуулагдсанаасаа хойш БНХАУ-ын 400 гаруй аж ахуй нэгжтэй хамтран ажиллаж, нүүрсээ худалдан борлуулж байна. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн ихэнх нь компаниас авсан нүүрсээ эцсийн хэрэглэгчид хүргэх замаар арилжаа хийж ирсэн.

Тиймээс Хятадын гүнд үйл ажиллагаа явуулдаг, нүүрсний хэрэглээтэй компани, аж ахуйн нэгжүүдтэй ямар нэгэн дундын зуучлалгүйгээр шууд харьцаж нүүрсээ борлуулдаг болох бодлогыг компанийн зүгээс баримталж байгаа юм.
Энэ удаагийн ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдсан Монгол-Хятадын тав дахь удаагийн экспогийн үеэр Хятадын гүнд үйл ажиллагаа явуулдаг Нүүрс химийн үйлдвэрлэл эрхлэгч СС7 ХХК, SXCoal ХХК, “Ан Ган” гангийн үйлдвэр, Хятадын нүүрс тээвэр, арилжааны нийгэмлэг, Тиен И групп, Шан Дун Энержи Групп, Шүй Ян Групп, Чайна Энержи Тяньжин кокин коал, Бугат хотын гангийн үйлдвэр, Чайна Коал ХХК, SINOMACH (Жян Су – Су Мэй Да) ХХК, Нин Бө Хуа Мао Интернэйшнл Трэйд компани, Лиао Нин Үзэсгэлэн Худалдааны Групп, Mysteel.com, Ся Мэнь Интернэйшнл Трэйд Чи Нэн ХХК зэрэг байгууллагуудын төлөөлөлтэй санал солилцож уулзлаа.
Уулзалтуудыг компанийн бүрэн эрхт төлөөлөгчийн багийн гишүүд компанийн нөхцөл байдлын талаарх танилцуулга, мэдээлэл өгөх, мөн бүтээгдэхүүний чанар, нүүрсийг үнслэгийн хэмжээнээс шалтгаалан шинэ ангилал үүсгэж байгаа байдал, хамтран ажиллагсдын талаар болон нүүрсний бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчдэд хүргэх бодлогын хүрээнд уулзалт хийж байгаа бөгөөд сонирхогч компанийн зүгээс биржээр худалдан авах боломж нээлттэй байгааг танилцууллаа.
Энэ удаагийн уулзалтууд “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хамтран ажилладаг гэхээс илүүтэйгээр шинэ худалдан авагч, үйлдвэрлэгч эцсийн хэрэглэгч, шинэ хэрэглэгч хайх, хэлэлцээр хийх, “Эрдэнэс тавантолгой” ХК-иас гаргаж буй нүүрсийг биржийн арилжаагаар худалдан авах санал болгох, компанийн мэдээ мэдээллийг сурталчлах, тогтмол мэдээллээр хангах чиглэлд түлхүү ажиллалаа.
БНХАУ-ын компаниудын зүгээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хамтран ажиллах сонирхолтой байгаа, биржийн арилжаанд идэвхтэй оролцож өөрсдийн шаардлагатай нүүрсний төрлийг хүссэн хэмжээгээр захиалах, урт удаан хугацааны хамтын ажиллагаатай ажиллахаа илэрхийлж байлаа.
More Stories
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
ШААРДЛАГА: Нийслэлийн МАН-ын удирдлагууд заль мэх хэрэглэсэн төлөөлөгчдөө хариуцлага тооцохыг шаардаж байна
Нийслэлийн МАН-ын төлөөлөгчид уулын амуудыг чөлөөлөх тухай асуудлыг хөндөж байгаа энэ үед, өөрсдийнх нь эгнээнд байгаа ёс зүйгүй, хууль бус...
Ажилчдаа аялалд явуулахаар 56 сая төгрөг шилжүүлж залилуулжээ
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоногийн хугацаанд гадаад улсад аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан гэх 2 гомдол мэдээлэл бүртгэгдлээ....