Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний нисэхийн дүрмийн шаардлагыг ханган олон улсын анхны нислэгээ амжилттай хүлээн авлаа.
Олон улсын анхны нислэгийг хүлээн авсан арга хэмжээг нээж, ИНҮТ ТӨХК-ийн захирал Б.Отгонсүх үг хэлэхдээ “Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 1956 оны долдугаар сарын 07-ны өдөр анх удаа Ан-2 агаарын хөлгөөр нислэг үйлдсэнээр Мөрөн олон улсын нисэх буудлын түүх эхлэлтэй.
Одоогийн байдлаар Мөрөн олон улсын нисэх буудал нь цагт 150 зорчигчид үйлчлэх хүчин чадалтай, 7 хоногт 22-27 нислэг үйлчлэн ажиллаж байна. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд “ИНҮТ” ТӨХХК нь Хөвсгөл аймаг дахь “Мөрөн” нисэх буудлыг 4С зэрэглэлийн агаарын хөлөг хүлээн авах хүчин чадалтай аэродром, зорчигч үйлчилгээний цогцолбор бүхий “Олон улсын нисэх буудал” болгох бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна” гэжээ.
Жуулчны урсгалыг цаашид нэмэгдүүлэхийн тулд Засгийн газар болон Зам, тээврийн яамнаас Монгол Улсын агаарын тээврийн зах зээлийг өргөжүүлэх, агаарын тээврийг лебаралчлах бодлогыг баримтлан ажиллаж байгаа аж. Энэ ажлын үр дүнд өнөөдөр манай улсын агаарын тээврийн зах зээлд гаднын 16 компанийн 22 чиглэлд шууд нислэг үйлдэн гадаад дотоод нислэгийн чиглэл, тоо, давтамж эрс нэмэгдэж байгаа аж.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Пажу хотод “Чоньжу-Мөрөн” олон улсын шууд нислэг үйлдэх уулзалт 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр болсон нь Монгол – Солонгос 2 улсын иргэний агаарын тээврийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, аялал жуулчлал, нийгэм, эдийн засаг, хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүс нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, орон нутгийн иргэдийн зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлэх шууд нислэг үйлдэх боломжийг бүрдүүлсэн байна.
More Stories
Танилц: Нөөцийн мах худалдаалах цэгүүд
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж жил бүр нөөцийн мах бэлтгэдэг. Энэ жилийн хувьд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс...
Цэргийн бүртгэл өнөөдөр эхэлж байна
Монгол Улсын иргэн 18-55 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа...
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3.3 сая төгрөг залилуулжээ
2026 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэр бүхий иргэн дээрх мэдээллийн дагуу нууц үгээ хийж, 3,300,000 төгрөг алдаж, хохирсон...
БНСУ-руу виз мэдүүлээд татгалзсан хариу авсан бол гурван сарын дараа дахин мэдүүлэх боломжтой
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зүгээс 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн монгол иргэдийн БНСУ-ын виз...
Баар, караоке зэрэг үйлчилгээний газраас гарч буй иргэдийг залилах болжээ
Сүүлийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг онилсон шинэ төрлийн залилах гэмт хэрэг бүртгэгдэх болсон тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн...
ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСӨЛ: ААН-үүдийн дансыг хааж, албадан царцаадаг байдлыг хална
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Татварын багц хуулийн төсөл, тэр дундаа татварын өртэй ААН-үүдийн дансыг хааж, албадан царцаадаг байдлыг халах зохицуулалтыг...