Улаанбаатар хотоос 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр нэрлэж, 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Үүний нэг Тусгай замын автобус (BRT) төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэхээр болсон. Өнөөдрийн байдлаар уг төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн ажлын даалгаврыг боловсруулж байна. Мөн төслийн талаар мэдээлэл өгөх, зөвлөлдөх уулзалтыг үе шаттай зохион байгууллаа. Тусгай замын автобус (BRT) төслийг Ард Аюушийн өргөн чөлөө-Их тойруу-Намъянжүгийн гудамж-Нийслэл хүрээ өргөн чөлөө–Цэцэрлэгт хүрээлэн чиглэлд нийт 12.7 км, 17 зогсоолтой барихаар төлөвлөсөн. Төслийн хүрээнд автобус явах тусгай зурвас байгуулахаас гадна дагалдах дэд бүтцийн иж бүрэн шинэчлэлүүдийг хийх юм. Тухайлбал, шугамын дагуу нийт 12.79 км урт шинэ дугуйн зам шинээр барьж, 0.94 км дугуйн замыг сайжруулахын зэрэгцээ, 11.09 км урт явган хүний замыг шинэчлэн тохижуулах бол зам дагуух 83,000 метр квадрат талбайд ногоон байгууламж бий болгох тохижилтын ажлуудыг хийнэ.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор хэрэгжүүлж буй уг төслийн ТЭЗҮ-д нөхцөл байдлын шинжилгээ, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийн төсөөлөл, инженерийн судалгааны тайлан, суурь судалгаа дагалдах судалгаа, төсөлд шаардлагатай бараа, материалын судалгаа зэрэг иж бүрэн мэдээллийг тусгаж ажиллаж байна. Төсөл хэрэгжсэнээр замын хөдөлгөөний дундаж хурд 10-20 хувиар нэмэгдэх тооцоолол гарсан.
Тусгай замын автобус (BRT) төсөлд хүн төвтэй шийдлүүдийг тусгаснаараа онцлог бөгөөд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд аюулгүй, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх дэд бүтцийг бүрдүүлэхэд чиглэдэг. Жишээлбэл, автобусны шал болон зогсоолын тавцангийн өндөр ижил түвшинд хийгдэж, зорчигч сууж, буухад хүндрэл үүсгэхгүй юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
More Stories
Танилц: Нөөцийн мах худалдаалах цэгүүд
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж жил бүр нөөцийн мах бэлтгэдэг. Энэ жилийн хувьд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс...
Цэргийн бүртгэл өнөөдөр эхэлж байна
Монгол Улсын иргэн 18-55 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа...
Торгохоо урьтал болгосон эрх баригч
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд ухаалаг буюу AI системийг нэвтрүүлсэн. 2026 он...
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3.3 сая төгрөг залилуулжээ
2026 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэр бүхий иргэн дээрх мэдээллийн дагуу нууц үгээ хийж, 3,300,000 төгрөг алдаж, хохирсон...
БНСУ-руу виз мэдүүлээд татгалзсан хариу авсан бол гурван сарын дараа дахин мэдүүлэх боломжтой
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зүгээс 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн монгол иргэдийн БНСУ-ын виз...
30 настай эмэгтэй 4 настай охинтойгоо хутгалуулж амиа алджээ
Цагдаагийн байгууллагад 2026.01.04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ….. тоотод “манай эхнэр нас барсан...