Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тэргүүтэй Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарын Засгийн газрын гишүүд, бусад холбогдох албаны хүмүүс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций дэх салбарт 2025 оны 7 дугаар сарын 19-ний өдөр ажиллалаа.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч У.Бямбасүрэн уулзалтын эхэнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа, одоогийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд, онцгой дэглэм тогтоосон гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх ажлууд, гарах үр дүнгийн талаарх мэдээллийг танилцуулж, Ерөнхий сайд Г.Занданшатар болон сайд нарын асуултад холбогдох албан тушаалтнуудын хамт хариулж, тодорхой мэдээллүүдийг өгөв.

Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч У.Бямбасүрэн, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай тогтоосон Онцгой дэглэмийн үед олборлолт, борлуулалт, тээвэр, бусад үйл ажиллагааг сайжруулах гэсэн 4 багц ажлын хүрээнд нийт 10 ажил төлөвлөж, нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллаж байгааг танилцуулсан бөгөөд төлөвлөсөн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр компанийн 2025 хүлээгдэж буй гүйцэтгэл 20 орчим хувиар нэмэгдэх боломжтойг хэллээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхай, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв, Түр ачих талбай, Тавантолгой өртөө, Нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, хариуцсан инженер техникийн ажилтнуудаас холбогдох мэдээлэл авч, үүрэг чиглэл өгөв.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Тавантолгой бол стратегийн орд газар. Мөн “Эрдэнэс Тавантолгой”-нь стратегийн ач холбогдолтой компани. Монголын ард иргэд 1072 хувьцаагаар дамжуулан эзэмшдэг компани учраас төр, ард иргэдийн төлөөллийг хангах зорилгоор Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийг тус компанид томилсон.
Засгийн газрын Онцгой бүрэн эрхт багийн гишүүдэд Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам, Зам тээврийн яам, “Эрдэнэс Монгол” ХХК, Нийслэл дэх төрийн аудитын газрын төлөөллүүдийг оруулсан бөгөөд тус багт ажил сайжруулах дараах үүрэг даалгавруудыг өгч байна. Нэгдүгээрт, ард түмний мэдлийн компанийн сахилга дэг журмыг чангатгаж, зардлыг бууруулах, хоёрдугаарт, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх хүрээнд ТНАЛТ, нүүрс баяжуулах үйлдвэрт үүссэн саад бэрхшээлийг шийдвэрлэх, салбар яамд хоорондын алдагдсан уялдаа, холбоог засах хүрээнд АТГ-ын ажлын хэсэг ажиллуулж, хууль хяналтын байгууллагаар үүссэн асуудлыг шийдвэрлүүлэх, гуравдугаарт, Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр борлуулахад ялангуяа, нүүрсний арилжаанд үүссэн хүндрэлтэй асуудлуудыг богино хугацаанд шийдвэрлэх талаарх саналаа бодитой, тооцоо судалгаатай боловсруулан 14 хоногт танилцуулах, дөрөвдүгээрт, ашиггүй гэрээ хэлэлцээрүүдийг шалгах, үүсэн хүндрэл чирэгдлүүдийг арилгах, ингэснээр ойрын хоёр жилд нүүрсний экспортыг 50 хувиар нэмэгдүүлэх чиглэл баримталж ажиллах юм. Дүгнэж хэлбэл, авилаггүй эрүүл засаглалтай, үр ашигтай ажилладаг компани байх гурван сарын хугацаатай даалгавар өгч байна.

More Stories
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
Царцаанд шоргоолжны амьдрал хамаагүй
Төрийн ордны өндөр таазанд туссан болор люстрны гэрэлд шүдээ чигчлэн, "түүхэн нэмэгдэл" хэмээх хоосон үлгэрээ хүүрнэн суугаа 126 царцааны найр...
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...