Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
Хүүхэд, багачуудын хөгжилд зориулсан хүмүүжил, соёлын олон арга хэмжээ санаачлан, амжилттай хэрэгжүүлж, тэдний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд зориулсан ном, бүтээл туурвин, суурь боловсролыг системтэй олгож, сурах арга барилыг эзэмшүүлж, хүүхдийн байгууллагын дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх тогтолцоо нэвтрүүлэн хүүхдийн байгууллагын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан Монголын хүүхэд, залуучуудын эвлэлийн төв хорооны нарийн бичгийн дарга асан, Гавьяат багш Чулуунгомбын Цэрэндуламд Ардын багш цол хүртээлээ.

ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
- Монголын пионерын байгууллагын төв зөвлөлийн дарга асан Даваагийн Сүрэнжав,
- Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Баянзүрх” цогцолбор сургуулийн захирал асан, Хүүхдийн байгууллагын ахмад ажилтан Содномын Цог,
- Монголын англи хэлний багш нарын холбооны тэргүүн, доктор, дэд профессор Намсрайн Мира,
- “Сэтгэл зүйн сургалт, судалгааны төв” төрийн бус байгууллагын захирал, багш Дунийн Оюунчимэг,
- “Бяцхан цох” сэтгүүлийн эрхлэгч Бэх-Очирын Тогтохжаргал,
ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЦОЛООР:
- Чөлөөт уран бүтээлч, хүүхдийн дуучин Ерөөлтийн Наранцэцэг,
ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:
- Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч, хүүхдийн зөвлөх эмч, клиникийн профессор Рэнцэндоржийн Батсолонго,
СҮХБААТАРЫН ОДОНГООР:
- Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын зөвлөх, Гавьяат багш Түлшигийн Түвшин,
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
- Өмнөговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын ажилтан Самдангийн Долгорсүрэн,
- Монголын хүүхдийн ордны лимбэ хөгжмийн багш Чүлтэмсүрэнгийн Даваажав,
- Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын ахмад ажилтан Дашнамжилын Хажидсүрэн,
- Хэнтий аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн холбооны тэргүүн Дашийн Оюунчимэг,
- “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын найруулагч Чойёнваанчигийн Сансармаа,
- Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын мэргэжилтэн Гомбодоржийн Саранхүү,
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
- Дархан-Уул аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газрын ахлах мэргэжилтэн Батхуягийн Гүндэгмаа, ,
- “Дэлхийн зөн Монгол” Олон улсын байгууллагын Хүүхэд хамгааллын төслийн захирал асан Баярын Дарьханд,
- Монголын хүүхдийн зөвлөлийн үүсгэн байгуулагч Дашдоржийн Ууганбаяр,
- Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Машлайн Туул,
- Монголын скаутын холбооны гүйцэтгэх захирал Ариунсангийн Билгүүн,
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
- Монголын хүүхдийн ордны бүжгийн багш Содномдаржаагийн Энх-Амгалан,
- “Бадамлянхуа” хүүхдийн төвийн менежер Бөхчулууны Болормаа,
- Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн Даваасүрэнгийн Мөнгөнтуяа,
- Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын инженер Энхдэлгэрийн Алтанцог нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд нь ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.





More Stories
Т.Лхагвадулам:Би 45 хоногт арван кг хасаад, маш гоё болсон ч…
СТА, жүжигчин Т.Лхагвадуламтай хийсэн ярилцлагыг уншигч та бүхэнд толилуулъя.-Бага насны тань дурсамжаар ярилцлагаа эхлэх үү?-Би айлын том охин л доо....
“АИ-92 бензин БНХАУ-аас авах хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх хэлцлүүд хийж байна”
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны хангамжтай холбоотой импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа. Энэ үеэр сайд Г.Дамдинням "Аж үйлдвэр,...
Ш.Алтангадас: УИХ-ын гишүүд УБЕГ, АТГ, Мөрдөх байгууллага, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас мэдээлэл авах бүрэн эрхтэй
“Хуульч нь буруу ойлгоод буруу юм яриад явна лээ гэсэн шүү юм ярьсан гэнэ ээ. Гэтэл УИХ-н гишүүн нь Улсын...
Хуульч Б.Гүнбилэг: Ерөнхий сайд Г.Занданшатар 322 тэрбумын шатахууны тендерийг “Сод Монгол”-д өгсөн нь ашиг сонирхлын хуулийг зөрчсөн
“Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоосон даруйдаа өөрийн найз төдийгүй зөвлөх Ц.Анандбазарын “Сод монгол” ХК-д 322 тэрбум төгрөгийн тендер өгсөн нь...
“НҮҮРСНИЙ” ГЭХ НЭРШИЛТЭЙ ЭРҮҮГИЙН ХЭРГҮҮДЭД ОДООГООР 88 ХҮНД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЭД БАЙНА
“Нүүрсний “гэх нэршилтэй эрүүгийн хэргүүдэд одоогоор 88 хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгээд байна Прокурорын байгууллагаас нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой...
Б.Энхбаярыг томилох асуудлыг энэ долоо хоногийн Баасан гарагт хэлэлцэхээр товлогдсон байна
Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилох болсноо өнгөрөгч Мягмар гарагт мэдэгдсэн. Засгийн газрын гишүүнийг...