Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн хугацаат цэргийн алба хаагчдын “Мотобуудлага, тагнуул, төрөл мэргэжлийн шилдэг бүлэг, тоот” шалгаруулах тэмцээн эн тэнцүү өрсөлдөөн дунд явагдаж өндөрлөв. Зарим даалгаврын гүйцэтгэл рекордыг шинэчлэхэд ойрхон байж, нэгтгэл, ангиудын хугацаат цэргийн алба хаагчдын бэлтгэл өндөр байгааг нотлон харуулж байлаа. Тэр дундаас галын бэлтгэлийн магазин сумлах нормативыг биелүүлэхдээ хэд хэдэн хугацаат цэргийн алба хаагчид “Онц”-оос дээших дүнг үзүүлж, онжавуудаа гайхшируулав. Галын бэлтгэлийн магазин сумлах нормативыг 30 секундад амжиж гүйцэтгэвэл “Онц” гэж дүгнэдэг бөгөөд Зэвсэгт хүчний 119, 327 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид үүнийг 17 болон 22 болгон бууруулж чадсан юм. Зэвсэгт хүчний түүхэнд сумалгааны рекорд 16, зарим тохиолдолд 15 гэгддэг бөгөөд дээрх ангиудын алба хаагчид энэ тоонд ойрхон дөхөж очсон нь зохион байгуулагчдын талархлыг хүлээсэн нь тэр.

Рекорд эвдэх шахсан эздийг танилцуулбал Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагч түрүүч А.Бат-Орших, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч ахлах байлдагч Э.Энхбаяр нар юм. Түрүүч А.Бат-Орших хугацаат дайчдын дунд сурсан эрдэм мэдлэгээрээ өрсөлддөг ийм тэмцээн байгаа нь сайшаалтай. Цэргийн хэргийн мэдлэг, ур чадвар сорьсон тактикийн даалгаврууд хамгийн сонирхолтой нь байлаа, харин онолын шалгалт жаахан хүнд санагдсан хэмээгээд ангид бэлтгэл сургалт хийж байхад сумалгааг 16 секунд хүртэл барьдаг байсан гэнэ.
Ахлах байлдагч Э.Энхбаярын хувьд 22 секунд гэдэг түүний энгийн норм, ангидаа байхдаа 16-17 секундад гүйцэтгэдэг байсан, олны өмнө жаахан сандарч, 22 болгож нэмэгдүүлчихлээ гэв. Тэрээр хугацаат цэргийн албанаас ахлагч, цаашлаад офицер болох зорилт тавьжээ. Үүний тулд сайн суралцаж, өөрийгөө сайн алба хаагч болох бэлтгэлийг бүрэн хангана хэмээн ярилцлагын төгсгөлд өгүүллээ.
Ахмад Д.БОЛОР
More Stories
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
Царцаанд шоргоолжны амьдрал хамаагүй
Төрийн ордны өндөр таазанд туссан болор люстрны гэрэлд шүдээ чигчлэн, "түүхэн нэмэгдэл" хэмээх хоосон үлгэрээ хүүрнэн суугаа 126 царцааны найр...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Салбарын хөгжлийн шинэ үе ба “Үндэсний давхар даатгал”-ын оролцоо”
2024 оноос баталгааны даатгалыг бодлогын түвшинд нэвтрүүлж, бодит хэрэглээ болгосноор Монгол Улсын даатгалын салбарт хөгжлийн шинэ хуудас нээгдлээ. Энэхүү шинэчлэл...