Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлэх ажил арга хэмжээ, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ чиглэлээр ажиллах хамгаалалт зохицуулалтын талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр маргааш буюу хоёрдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн баярын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана гэдгийг мэдэгдлээ.
Энэ хүрээнд бөхийн барилдааны хамгаалалт, Гандантэгчэнлин хийд орчимд эргүүл хяналт, нар харах үеийн өндөрлөг цэгүүдэд аюулгүй байдлыг ханган ажиллах аж.
Улсын хэмжээнд авто эргүүлээр 140 чиглэл 781 албан хаагч ажиллана.
Мөн баярын бэлтгэл ажилтай холбоотойгоор хулгайлах, залилах гэмт хэргүүд нэмэгдэж байгаа тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Сүүлийн өдрүүдэд цахим орчинд баталгаагүй согтууруулах ундаа худалдан борлуулсан гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Одоогоор 56 зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд 972 шил согтууруулах ундааг улсын комисст хүлээлгэн өгч, устгуулах арга хэмжээ аван ажиллаж байна гэлээ.
More Stories
Хүрэн баавгайг хууль бусаар агнасан үйлдлүүдийг илрүүллээ
Энэ оны 01 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Монгол-Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас иргэн Т нь ховор...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
Богд Банк, Бодь Даатгал хамтран банк, даатгалын үйлчилгээг цахимаар нэг дороос хялбар авах боломжийг бүрдүүллээ
Богд Банк болон Бодь Даатгал хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, харилцагчдад илүү ойр, хурдан, хүртээмжтэйгээр банк санхүү, даатгалын үйлчилгээг хүргэх...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
Энэ оны 1 улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээТөрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2026 оны 1...
“Хөх сувд” мөсний баяр “Гайхамшигт Хөвсгөл” уриан дор зохион байгуулагдана
Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох” жил болгон зарлаж, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна....