Монголын уламжлалт “Сар шинийн баяр” болох гэж байгаатай холбогдуулан Цагдаагийн байгууллагаас “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Дээрх арга хэмжээний хүрээнд өнгөрсөн долоо хоногт явган эргүүлийн 1,301 чиглэлд 2,700, авто эргүүлийн 1,092 чиглэлд 2,182 алба хаагч хяналт шалгалтаар ажиллаж 19 гэмт хэрэг, 4,097 зөрчлийг илрүүлэн ажиллаж байна.
Өнгөрсөн жилүүдэд “Сар шинийн баяр”-ын өдрүүдэд гэр, орон сууц, зуслангийн бүсэд хулгайлах гэмт хэрэг гарч цагдаагийн байгууллагад ихээр бүртгэгдэж байсан. Гэмт этгээдүүд амар хялбар аргаар зарж болох мөнгөн эдлэл, аяга, үстэй дээл, цагаан идээ, ууц, өвчүү, бууз зэрэг хялбар борлуулагдахуйц эд зүйлсийг хулгайд алдсан талаар дуудлага, мэдээлэлд ирж байв.
Иргэд “Сар шинийн баяр”-ын олон хоногоор хөдөө явж гэр, орон сууцаа эзэнгүй олон хоног үлдээх нь бий. Энэ тохиолдолд та хаалга, цоожны бүрэн бүтэн байдлыг шалгаж, ойр дотны хэн нэгэндээ сайтар захиж, монгол гэр, үүдний амбаар зэргийг ил цоожоор цоожлохгүй байх зэргийг анхаарснаар хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой.
Мөн зах, худалдааны төв, үзэсгэлэн худалдаа, автобусны буудал, олон нийтийн газраар явах, үйлчлүүлэхдээ иргэд та бүхэн гар утас, хэтэвч зэрэг эд зүйлээ алдах эрсдэл их байдаг учир болгоомжтой байх, цахимаар архи согтууруулах ундааны зүйл худалдан авахгүй байх буюу чанар стандартын акцтай эсэхийг шалгаж үзэн худалдан авна уу.
Түүнчлэн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих, тээврийн хэрэгсэл жолоодож байгаа зочид, гийчдэдээ согтууруулах ундаа өгөхөөс татгалзахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
More Stories
Хүрэн баавгайг хууль бусаар агнасан үйлдлүүдийг илрүүллээ
Энэ оны 01 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Монгол-Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас иргэн Т нь ховор...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
Богд Банк, Бодь Даатгал хамтран банк, даатгалын үйлчилгээг цахимаар нэг дороос хялбар авах боломжийг бүрдүүллээ
Богд Банк болон Бодь Даатгал хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, харилцагчдад илүү ойр, хурдан, хүртээмжтэйгээр банк санхүү, даатгалын үйлчилгээг хүргэх...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
Энэ оны 1 улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээТөрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2026 оны 1...
“Хөх сувд” мөсний баяр “Гайхамшигт Хөвсгөл” уриан дор зохион байгуулагдана
Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох” жил болгон зарлаж, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна....