Монгол Улсын Засгийн газар, Франц улсын “Орано Майнинг С.А.С” компанитай уран олборлох хөрөнгө оруулалтын гэрээнд дөнгөж сая талууд гарын үсэг зурлаа.
Гэрээнд гарын үсэг зурах ёслолд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд Т.Доржханд, Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүд оролцов.
Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, гэрээнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан, ажлын хэсгийн гишүүн “Эрдэнэс Монгол”компанийн гүйцэтгэх захирал Н.Наранцогт нар гарын үсэг зурлаа.
Гэрээнд гарын үсэг зурсны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.
Тэрбээр, Эрхэм хүндэт монголчуудаа, эрхэм хөрөнгө оруулагчид аа. Монгол Улс ураны төсөлд хөрөнгө оруулах гэрээнд гарын үсэг зурлаа. Монголын за бол андгай хэмээх эцэг, өвгөдийн үг бий. Энэ бол нэгэнт хэлцэл хийгдсэн бол эрх зүйн хувьд тогтвортой гэсэн үг юм.
Монгол Улсын Засгийн газар УИХ-аараа батлуулсан Хөрөнгө оруулалтын гэрээг дагаж мөрдөх болно оо. БНФУ бол манай улсын 3 дахь хөрш, Европ дахь дотно түнш юм.
Монгол Улсын Засгийн газар УИХ-аараа батлуулсан гэрээгээ дагаж мөрдөх болно. Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад улс төрийн бүхий л дэмжлэгийг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, эрхэм парламентын гишүүд, зөвшилцсөн парламентад суудалтай улс төрийн намын дарга нар, эрдэмтэн судлаач нартаа Засгийн газрын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна. Хамтарсан Засгийн газар ийнхүү гурав дахь том төслөө хөдөлгөж чадлаа.” гэв
More Stories
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
Царцаанд шоргоолжны амьдрал хамаагүй
Төрийн ордны өндөр таазанд туссан болор люстрны гэрэлд шүдээ чигчлэн, "түүхэн нэмэгдэл" хэмээх хоосон үлгэрээ хүүрнэн суугаа 126 царцааны найр...
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...