Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн үндэсний аяны хүрээнд “Жендэрийн мэдрэмжтэй мэдээлэх нь” сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан сургалт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Төр хур амралт сувиллын газар зохион байгуулагдаж байна.





Сургалтыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ба энэ удаад “Глоб интернэшнл” төвтэй хамтран НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буйгаараа агуулгын хувьд илүү өргөн цар хүрээг хамарч байна.
Сургалтад хэвлэл мэдээллийн 30 орчим байгууллагын сэтгүүлчид болон Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа 11 байгууллага, агентлагийн хэвлэл мэдээлэл хариуцсан албан хаагчид оролцож байна.
Энэ үеэр “Хүний эрх ба жендэр”, “Хэвлэл мэдээлэл ба жендэрийн харилцан хамаарал”, “Хэвлэл мэдээлэлд зориулсан жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт ба түүний хэрэгжилт”, “Төрийн байгууллагын жендэрийн эрх тэгш байдлын тухай бодлого ба эрх зүйн орчин”, “Жендэрт суурилсан хүчирхийллийн ойлголт, хэлбэр”, Жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдээ, сурвалжилга бэлтгэхдээ хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй хандах нь” сэдвээр Хүний эрхийн үндэсний комиссын референт О.Тодбулаг, “Глоб интернэшнл” төвийн Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал, тус төвийн хуульч, судлаач Л.Галбаатар, хуульч, өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн, “Хүн тулгуурт хөгжил” төвийн тэргүүн, жендэрийн зөвлөх Б.Оюун, сэтгүүл зүйн багш, судлаач А.Амартүвшин нар сургалт орж байна.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...