Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (IDLO)-ын Оролцогч талуудын Ассамблейн жилийн хурал 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Ром хотноо болов. 1988 онд байгуулагдаж, эдүгээ эгнээндээ 38 гишүүн орныг нэгтгэсэн тус байгууллагын үндсэн зорилго нь энх тайван, тогтвортой хөгжлийн төлөө шударга ёс, хууль дээдлэх зарчим, хүний эрхийг дэлхий дахинаа бэхжүүлэхэд чиглэгддэг болно. Монгол Улс 2015 онд тус байгууллагад гишүүнээр элсэн орсон бөгөөд тус байгууллагатай хөгжүүлж буй хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын засаглалын шударга, ил тод байдлыг сайжруулах, хууль, эрх зүйн байгууллагууд, хуулийн мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлэх, авилгатай тэмцэх, хүүхдийн эрхийг хамгаалах, жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Монгол Улс тус байгууллагын Оролцогч талуудын Ассамблейн Дэд ерөнхийлөгчөөр 2023 оноос сонгогдон ажиллаж байна.

Жилийн хурлын нээлтийн хуралдаанд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа нарын төлөөлөгчид оролцов. Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийглтэй энэ үеэр уулзаж, тус байгууллагын зүгээс Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд нь үр дүнгээ өгч байгаад баяртай байгаагаа илэрхийлж, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэлэв.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч Ц.Нарантунгалаг жилийн хурлын нээлтэд үг хэлж, тус байгууллагын 2025-2028 оны стратегийн төлөвлөгөө, төсвийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, тус байгууллагатай Монгол Улс хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээ мэдэгдэв.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...