Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг судлаач, төр-иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн дунд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт төрийн төлөөллөөс УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаачид болон иргэний нийгмийн байгууллага, холбоодоос 30 гаруй төлөөлөл оролцлоо.







Хуулийн төсөл нь хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоотой нэр томьёог тайлбарласан нийтлэг үндэслэл, хараат бус байдлын баталгаа, байгууллагын хэлбэр, ил тод байдал, мэдээллийн эх сурвалжийг хамгаалах эрхийг баталгаажуулах, салбарын өөрийн зохицуулалтын байгууллагын эрх зүйн үндэс бүхий 6 бүлэг 18 зүйлтэйгээр боловсруулагдсан байна.
Өнгөрсөн хугацаанд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас тус бүр санаачлан боловсруулсан боловч өргөн баригдахаас өмнө буцсаар өдий хүрчээ. 1998 онд анхлан багтлагдсан тус хууль цөөхөн зүйл, заалттай хэдий ч өдий хүртэл үүргээ сайтар гүйцэтгэж чадсан. Харин нийгэм, цаг үе өөрчлөгдсөн өнөөгийн нийгэмд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын олон талт харилцаанд тохируулан сайжруулан шинэчлэх шаардлага буй талаар оролцогчдын олонх нь санал нэгдсэн.
Түүнчлэн Хэвлэлийн мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн хамгийн чухал зохицуулалт төрөөс ангид байх ёстой. Нөгөөтэйгүүр, Ардчилсан улс орнуудад хэвлэл мэдээллийн байгууллагууд нь зах зээлийнхээ жамаар сайн, муугаараа ялгараад явах учиртайг сануулж, цаашлаад бусдын үзэл санаанд хэт нийцүүлэх гэж хичээгээд хуулийн төслийн үзэл санааг алдагдуулах эрсдэлтэйг анхааруулсан. Мөн уг хуулийн хамгийн чухал агуулга нь хүний эрхэд суурилсан байх учиртайг “Глоб интернэшнл” төвийн Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал санууллаа.
Зарим оролцогчдын зүгээс хуулийн төслөөр хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдгийг илүү тодотгож, цахим орчинд олон дагагчтай нөлөөлөгчдөөс салгаж өгсөн нь чухал бөгөөд мэргэжлийн байгууллага, түүнд ажиллаж байгаа сэтгүүлчдийн үйл ажиллагааны баталгааг хангасанд талархалтай байгаагаа илэрхийлсэн.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийг салбарын хэмжээнд нийт 4 удаа зохион байгуулснаас Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл бүгдэд нь биечлэн оролцож, асуултад хариулж ажиллалаа. Салбарын сайдын зүгээс УИХ-ын энэ намрын чуулганд өргөн барихаар бэлтгэж буй Хүний эрхийн багц хуулиудад багтаж буй Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчлэлийг олон жилийн гацаанаас гаргаж чадвал сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбар, цаашлаад нийгэм-улс орны хэмжээнд хүний эрх, эрх чөлөөг сахин хамгаалах үйлсэд томоохон алхам болно гэж үзэж байгаа юм.
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...