Завхан аймагт он гарсаар нийт 43 мянган дотоод, гадаадын жуулчин ирснээс Мухартын голыг 12000 хүн зорин үзжээ.
Дотоод, гадаадын жуулчдын хамгийн их очдог газруудын нэг нь Мухартын гол бөгөөд энэ жил гадаадын 3700 жуулчин тус газрыг зорьж үзсэн байна.
Мухартын гол Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын төвөөс зүүн хойд зүгт Бор хярын элсний өмнө талд далайн түвшнээс дээш 400 м өндөр элсэн манхнаас эх авч урсдаг.
Хөвөөгөөрөө бургасан шугуйтай, гоньд, дэгд, улаалзгана, нохойн хошуу зэрэг жимс жимсгэнэтэй байгалийн өвөрмөц тогтоц бүхий цогцолборт газар юм.
Голын эх рүү өгсөх тусмаа ус нь цэл хүйтэн болох ба хагас дугуй амфитеатр мэт элсэн манхан гээд байгалийн өвөрмөц гайхалтай тогтоц энд бий.
Аймгийн төвөөс 60 км, Эрдэнэхайрхан сумын төвөөс 3 км зайтай. Уг голд очиход шавар намагт явахад суухгүй тээврийн хэрэгслээр явбал тохиромжтой. Өдгөө энэ голыг зорих жуулчдын тоо жил бүр нэмэгдсээр байна. Ялангуяа дотоодын жуулчид аялагчдын тоо жил бүр өсөж энэ жил 8300 хүн иржээ.

Мухартын гол

Бор хярын элсэн манхан дундах Мухартын гол

Мухартын голын өвөрмөц тогтоц. Гэрэл зургуудыг Б.Баярын архиваас
More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...