Олон нийтийн ёс зүй, ёс суртахууны талаарх ойлголтыг гүнзгийрүүлж, Дэлхийн ёс зүйн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ёс суртахуунтай, хариуцлагатай шийдвэр гаргахын ач холбогдол болон үнэ цэнийг ойлгуулах, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий эсээ бичлэгийн уралдааныг СЭЗИС хоёр дахь жилдээ Хас банкны дэмжлэгээр хамтран зохион байгууллаа.

A group of people sitting on a stage  Description automatically generated

Дэлхийн ёс зүйн өдрийн хүрээнд энэ жилийн зарласан “Ёс зүйтэй шийдвэр гаргалт” сэдвээр эсээ бичлэгийн уралдааныг их, дээд сургуулийн оюутнууд болон салбарын мэргэжилтнүүд гэсэн хоёр ангиллаар зохион байгуулсан. 

Тус эсээ бичлэгийн уралдаанд СЭЗИС, МУИС, МУБИС, ИЗОУИС, ЭТҮГЭН, СУИС, ДХИС, ШУТИС, МАНДАХ зэрэг 9 их, дээд сургуулийн 103 оюутан, салбарын мэргэжилтэн ангилалд 10 гаруй мэргэжилтэн нийт 120 гаруй оролцогч оролцож байгаа нь өмнөх жилээс 20 орчим хувиар нэмэгдэж, хүрээ өргөжиж байгаа зохион байгуулагчид онцлон дурдаж байлаа.

Эсээ бичлэгийн уралдааны ангилал тус бүрд шилдгээр шалгарсан дараах оролцогчдыг шагнал гардууллаа.

                Их, дээд сургуулийн оюутнуудын ангилал:

  • 1-р байр: СЭЗИС-ийн Эрх зүйн хамтарсан хөтөлбөрийн 2-р курсийн оюутан Б.Энхжин.
  • 2-р байр: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 2-р курсийн оюутанН.Идэрболд.
  • 3-р байр: ШУТИС-ийн Архитектурын мэргэжлийн 4 -р курсийн оюутан Ш.Амгаланбаяр.
A group of people holding signs  Description automatically generated

Салбарын мэргэжилтнүүдийн ангилал:

  • 1-р байр: “Ти Эм Рэбэрү” ХХК-ийн Мэдээллийн технологийн хөгжлийн менежер Б.Баярхүү.
  • 2-р байр: Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Р.Хатансайхан.
  • 3-р байр: Монгол Контент ХХК-ийн редактор Б.Эрдэнэчимэг.
A group of people holding certificates  Description automatically generated

Дэлхийн ёс зүйн өдрийг СЭЗИС-ийн санаачилгаар Монголбанк, Хас банк, Сайн скор ХХК болон Монголын ипотекийн корпорацийн дэмжлэгтэйгээр гурав дахь жилдээ амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ.

A group of people posing for a photo  Description automatically generated

Ёс суртахуунаараа манлайлъя.

#GlobalEthicsDay

#UFE_GlobalEthicsDay

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 330 дугаар ангид ажиллав
Next post Соёлын яам энэ онд төсвийн 344 сая төгрөгөөр тийз худалдан авчээ