Завхан аймаг 2025 оны улсын төсөвт барилга байгууламжаас илүү дэд бүтэц, зам гүүр, цэвэр бохир усны шугам сүлжээ, холбоо харилцаа, цахилгаан хангамжийг нэмэгдүүлсэн төсвүүдийг батлуулахаар төсөлд тусгуулжээ. Энэ талаар болон улсын төсвийн хөрөнгө оруулалттай томоохон барилга угсралтын ажлын талаарх мэдээллийг Завхан аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Азжаргалаас тодрууллаа.

-Завхан аймагт 2024 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийж байна вэ?
-Завхан аймагт 2024 онд улсын төсвийн 252,6 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 62 төсөл хэрэгжиж байна. Үүнээс 15 төсөл он дамжин хэрэгжиж байгаа бөгөөд үлдсэн төсөл ажлууд шинээр эхлэн хэрэгжиж байна. Шинээр эхэлж байгаа барилгуудын суурийн ажлууд хийж байна. Орон нутагт эрх шилжиж ирсэн хөрөнгө оруулалтаас Отгон сумын цэцэрлэгийн барилга, Баянхайрхан сумын Эрүүл мэндийн төвийн барилгуудад гүйцэтгэгч оролцохгүй байгаагаас шалтгаалан олон удаа худалдан авах ажиллагаа, тендер зарлагдаад байна. Бусад ажлын хувьд гүйцэтгэгч шалгарч ажил нь хэвийн байна.
Улиастай сумын төвд Богд Чигэстэй голын 290,3 м урттай гүүрний ажлын гүйцэтгэгчээр “ХЗТ” ХХК шалгаран бетон тулгуурын ажлыг хийж байна. Мөн аймгийн төвийн 100 ортой Нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэгчээр “Стандартхолдинг” ХХК шалгаран барилгын ажлыг гүйцэтгэж байна.
Аймгийн төвд 800 хүний суудалтай Хөгжимт жүжгийн театрын барилгын ажил 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
-Эдгээр барилга, байгууламжуудаас төсөв царцсан болон барилгын ажлын явц удаашралтай байгаа ямар ажлууд байна. Юунаас болж удаашралтай байна вэ?
-Асгат сумын 75 хүүхдийн дотуур байрын барилгын санхүүжилт хүрэлцэхгүй 2024 оны төсөвт нэмэлт санхүүжилт батлагдаагүй шалтгаанаар царцсан байдалтай байна. Өөр асуудал байхгүй.
-Төсөл хөтөлбөр болон аймаг, сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт хэчнээн төгрөгийн ямар бүтээн байгуулалт хийгдэж байна вэ?
-Орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн 18,6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 135 төсөл хэрэгжиж байна.
-2025 онд улсын төсвөөр аймгийн хэмжээнд нийт хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөсөн бэ?
-Одоогооо төсвийн төслийг бэлтгэж байна. Улсын төсөв батлагдсаны дараа орон нутгийн төсвийн төслийг бэлтгэж, 12-р сард аймгийн ИТХ-аар баталдаг. Одоогоор төслийн шатандаа явж байна.
-Завхан аймаг дулааны станцтай болохоор барилгын ажил нь эхэлсэн байгаа? Барилгын ажлын явц ямар байна вэ?
-Тийм ээ. Завхан аймгийн Улиастай суманд 25 Гкал/цаг хүчин чадалтай дулааны станцын барилгын ажлыг эхлүүлээд байна. БНСУ-ын 13.9 сая америк долларын хөнгөлөлттэй зээлээр 8.4 км дулааны шугам, 11 дулаан дамжуулах төв баригдахаар төлөвлөгдсөн. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бюксан инженеринг” ХХК, туслан гүйцэтгэгчээр “МЭЗ” ХХК шалгарч барилга угсралтын ажил хийгдэж байна. Зуухны үндсэн барилгын суурийн ажил бүрэн дуусаж тоног төхөөрөмжийн угсралтын ажил яг одоо хийгдэж байгаа юм. Тухайлбал механик угсралт гэхэд 10 гкалын 2 ширхэг, 5 гкалын нэг ширхэг зуухны угсралтын каркас босгохоос эхэлж өнөөдрийн байдлаар халах гадаргуу, металл хийцийн угсралтын ажил хийгдсэн байна.
Мөн зуухны үндсэн эд анги болох экран хоолой, барбан, ус халаагч, агаар халаагч, угсрагдсан дундын циклийн угсралт, түлш дамжуулах системийн барилгын зоорины давхрын ажил хийгдсэн.
Бутлуурын барилгын суурь, конвейр 1,2-ын суурь, утаа сорогчийн барилгын суурийн ажлууд тус тус дуусаж буцаж булах ажил хийгдэж, цахилгааны дэд өртөөний барилгын суурийн ажил хийгдэж дуусаад байна. Мөн дулааны станцын 2-р хэлхээ, зураг төсөв магадлангаар орж баталгаажсан нийт 19,742,274,884 төгрөгийн төсөвт өртөгтэй 2025 оны улсын төсөвт санал хүргээд байгаа юм. Ерөнхий гүйцэтгэгч компани Монгол улстай байгуулсан гэрээний хугацаа дуусаж сунгахаар хүлээгдэж байна.

Улиастай Дулааны станц, 2023 оны 9-р сарын 23 аймгийн ЗДТГ-ын эх сурвалж
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
“Оюу Толгой” төслийн Монголд ногдох өгөөжийг 60 хувиас нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа
Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сард “Оюу Толгой” төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулахаар “Оюу Толгой” ХХК болон “Рио...