Богд уулын арын зам буюу Буган халиуны уулзвараас Маршалын гүүр хүртэлх авто замыг шинэчилж, өнөөдөр хөдөлгөөнийг нээжээ.
Уг замын хөдөлгөөнийг наймдугаар сарын 30-ны өдөр хаагаад байсан юм. Энэ хугацаанд асфальт бетон хучилтыг хийжээ.

Түүнчлэн өнөөдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Х.Чингүнжавын гудамж буюу Өргөө кино театрын уулзвараас Дилав хутагт Жамсранжавын гудамжны уулзвар хүртэл авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Нийслэлийн МАН өнөөдөр хуралдаж нийслэлийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулна
Next post Мөнгөний үнийн өсөлт алтыг гүйцээд байна