Нэгэн цагт УИХ-ын чуулганы танхимд шударга нийгмийн “зохицуулагч” аятай пээдэлзэж асан ерөнхий прокурор М.Энх-Амгалан нийтэд харагддаг шигээ албан тушаал эрх мэдэлд шуналгүй, төрийн хар хүн биш гэлцдэг нь оргүй зүйл биш аж. Ямартай ч шударга ёс ярих дуртай прокурор асны хүргэчүүдийн хувьд хадмын нөлөөгүй өндөр албан тушаалын томилгоонд орох нь юу л бол.
Үүний баталгаа ч өнөөдөр УИХ-ын Тамгын газарт хийгдсэн удирдлагуудын томилгооноос илтэд харагдав. УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, хууль сурталчлах болон олон нийттэй харилцах асуудал хариуцсан дэд даргаар томилогдсон Эрдэнийн Лхагва нь ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангийн том охин Э.Ижилмөрөнгийн нөхөр юм. Тэрбээр хадам эцэг М.Энх-Амгалангаа Ерөнхий прокуророор ажиллаж байх үед буюу 2018 онд анх Оюутолгой ХХК-д зөвлөхөөр томилогдож, улмаар тус компанийн Хамтын ажиллагаа, мэдээлэл, харилцааны газрын Ерөнхий менежер болж дэвшсэн байдаг. Хадам эцгээ Ерөнхий прокуророор ажиллах хугацаанд том хүргэн Э.Лхагва нь ингэж Оюутолгой ХХК-д удирдах албан тушаалтай болсон бол УИХ-ын Тамгын газрын шинэхэн дэд дарга Э.Лхагвын эхнэр Э.Ижилмөрөн нь Талын хишиг пластик ХХК-ийг эзэмшдэг.

М.Энх-Амгалангийн бага охин Э.Уянгын нөхөр О.Хонгор нь төмөр замын тээврийн бизнестэй болж, 265 вагонтой Талын хишиг майнинг ХХК-ийг хадам эцгийнхээ төрсөн дүү М.Бат-Амгалантай хамтарч эзэмшдэг. Тус компани нь “Сахал” Д.Эрдэнэбилэгтэй гэрээлж Дархан төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн төмрийн хүдрийг урд хөрш рүү төмөр замаар зөөж, асар их ашиг олсон. Түүнчлэн прокурор М.Энх-Амгалангийн төрсөн дүү М.Бат-Амгалан нь ТЕГ-ын дарга асан Б.Хурц тэргүүтэй хууль хүчний эрх мэдэлтнүүдтэй хамтарч хотын А зэрэглэлд газартай бөгөөд үүний нэг хэсэг нь их хурлын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий Хүннү-2222 хороолол юм. Ийм газрын эзэмшигчээр прокурор асан М.Энх-Амгалангийн бага хүргэн О.Хонгор байдаг нь тохиолдол гэж хэлэхэд даанч боломжгүй гэдгийг энд дурдах нь зүйтэй байх.

More Stories
Х.Ганзаяа: Бидний төлөө та минь чөмгөө дундартал зүтгэсэн байна шүү дээ гээд хүүгээ уйлахад…
СЭТГҮҮЛЧ Б.ГАНЧИМЭГ Ажлаа хийж байгаагийнхаа төлөө адлагдан нийтээрээ хараалгаж, тэгсэн ч цуцашгүйгээр нийгмийн болох болохгүйтэй зууралдан чичлүүлж, хоёр нарны хооронд...
Монгол Улс авлигын индексээр 114-т жагсаж байна
Манай улсын энэ жилийн авлигын төсөөллийн индексийг тогтоохдоо найман эх сурвалжийг ашигласан бөгөөд 33 оноо авч 180 орноос 114 дүгээр...
Нийслэлийн хэмжээнд 179 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна
Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2025...
Цагаан сарын баярыг угтан махны өргөтгөсөн худалдаа болж байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/ Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба хамтран мах,...
Гучин дөрвөн настай иргэн 3 хүүхдийн хамт галд өртөж нас барсан
Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага...
Гучин дөрвөн настай иргэн 3 хүүхдийн хамт галд өртөж нас барсан
Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага...