Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хэнтий аймгийн Бэрх хот үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, Бэрх хотыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.
Монгол Улсын нийгэм, эдийн засаг, уул уурхайн салбар, аймаг, орон нутгийн хөгжил, ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Бэрх хотыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.
Ерөнхийлөгч мөн эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Гавьяат уурхайчин цолоор:
- Бэрхийн уулын үйлдвэрийн хөлийн холбоо хэсгийн өрөмдөгч, ахмад уурхайчин Цэрэндүгийн Болдбаатар,
- Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төвийн захирал Нямцэрэнгийн Батболд,
Гавьяат эдийн засагч цолоор:
- Бэрхийн уулын үйлдвэрийн ахмад уурхайчин, эдийн засагч Наваанцэндийн Баттулга,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
- Хэнтий аймгийн Бэрх хотын захирагч асан Цэрэндоржийн Лхагвасүрэн,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- Бэрхийн уурхайн Дэлгэрхааны хэсгийн цахилгаанчин Лхамсүрэнгийн Очирхуяг,
- Бэрхийн уурхайн Дэлгэрхааны хэсгийн өргөх машины машинист, ахмад ажилтан Далхжавын Шангарав,
- Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын мэргэжилтэн Төмөрбаатарын Отгонтөгс,
Алтан гадас одонгоор:
- Хэнтий аймгийн Бэрхийн уурхайн ахмад ажилтан Дамдины Чанцалжүгдэр,
- Хэнтий аймгийн Бэрх хотын захирагч асан Чадраабалын Чинбат,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- Хэнтий аймгийн Бэрх хотын Нэгдсэн эмнэлгийн сувилагч Жадамбаагийн Аюуш,
- “Бэрх-Уул” ХК-ийн харуулын албаны дарга Намжилваанчигийн Батбилэг нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх улс орныхоо хөгжил дэвшилд онцгой хувь нэмэр оруулсан Бэрх хотын иргэд, үе үеийн удирдлага, ажилтан, албан хаагчид, уурхайчдад Монголын төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. Цаашид Бэрх хотын иргэд олсон ололтоо бататгаж, улам их амжилт гаргахыг хүсэн ерөөв.
Мөн төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.






More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
“Оюу Толгой” төслийн Монголд ногдох өгөөжийг 60 хувиас нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа
Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сард “Оюу Толгой” төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулахаар “Оюу Толгой” ХХК болон “Рио...