Завхан аймаг соёлын аялал жуулчлалыг сурталчлах зорилготой хоёр өдрийн хөтөлбөр бүхий контент бэлтгэх аяллыг анх удаа зохион байгуулжээ.
Энэ аяллыг Түдэвтэй сумын Соёлын төвөөс санаачилж Жалханз хутагт Ц.Дамдинбазарын мэндэлсний 150 жил, Дилова хутагт Б.Жамсранжавын мэндэлсний 140 жилийн тэгш ойн үйл ажиллагааны хүрээнд Тосонцэнгэл сумын Соёлын төв болон Завхан аймгийн Соёлын салбарын Залуучуудын хөгжлийн зөвлөл хамтран зохион байгуулсан байна.
Тэд хоёр хутагтын өлгий нутаг болох Түдэвтэй сумын нутгаар аялж, нутгийн иргэдийн онцлох уламжлал, өв соёлтой танилцаж гэрэл зураг авч баримтжуулах, дүрс бичлэг, сурвалжилга, судалгаа хийжээ.
Аялалд соёл, урлагийн салбарын 50 гаруй уран бүтээлч залуучууд оролцсон бөгөөд хоёр өдрийн турш нутгийн өвлөн уламжлагчдаас ярилцлага авах, судалгаа хийх, нутаг нутгийн онцлог уламжлал ёс заншил, монгол ахуй соёлын талаарх дүрс бичлэгийг хийсэн. Соёл, уламжлалтай танилцсан энэхүү аяллын талаарх гэрэл зураг, дүрс бичлэг, ярилцлагуудыг судалгаа, баримт болгож архивлах бөгөөд олон нийтийн сүлжээнд цувралаар нийтлэх юм. Ингэснээр монгол ахуй, нутаг нутгийн онцлог, уламжлалт өв соёлоо хүүхэд залуучууд иргэдэд таниулан сурталчлах, өвлүүлэн уламжлуулах юм гэж Завхан аймгийн Соёл урлагийн газраас мэдээлэв.

Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөрт зураач, дуучин, бүжигчин, морин хуурч, яруу найрагч, гэрэл зурагчин гээд соёлын салбарт ажилладаг залуучууд оролцжээ

Түдэвтэй сумын Ойгон нуурыг тойрсон гурван хутагтын төрсөн бууц, гэрэлт хөшөөг хамарсан газруудаар тойрон аялжээ

Анх удаа зохион байгуулсан соёлын аялал жуулчлалын хоёр өдрийн хөтөлбөрийн төгсгөлд
Ойгон нуурын эрэг дээр нуурын домгийг жүжигчилсэн хэлбэрээр үзүүлж, уран бүтээлчид ардын язгуур урлагийн бүрэн хэмжээний тоглолт хийжээ.

Уламжлалт монгол ахуйтай танилцаж адууны соёлын талаар иргэдэд мэдээлэл өглөө

Адууг хэрхэн малладаг, адууны тоноглол хийдэг уламжлалт аргаасаа малчид үзүүлэв

Нутгийн малчдын адуу тамгалах ёс, адууны тамганы бэлгэдлийн талаарх малчдын үзүүлбэр
Адууны тоноглолын онцлог учир холбогдлыг таниулж байна

Малын арьс шир элдэх ёс, уламжлалт аргуудаас үзүүлэв

Гүү саах

Сүү цагаан идээ борлуулах уламжлалт арга, технологийн талаар малчин эмэгтэйчүүд таниулав


Сүү цагаан идээ боловсруулах уламжлалт арга, технологийн талаар малчин эмэгтэйчүүд таниулав

Малын ноосоор дээс томох, уламжлалт аргуудаасаа малчин эмэгтэйчүүд үзүүлэн таниулав

More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...