Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай штаб үерийн гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж тэдний, санал, зөвлөмжийг үйл ажиллагаандаа тусган ажиллаж байна.
Тухайлбал Газар зохион байгуулалт геодези зураг зүйн ерөнхий газраас Шуурхай штабт холбогдох мэргэжлийн албан тушаалтан ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд үерийн нөхцөлийг өндрийн тоон загвар ашиглан тандалт судалгаа хийж байна. Энэхүү тандалт судалгаагаар үүссэн бодит үерийн нөхцөл байдлыг зохиомол үерийн тооцоололтой харьцуулан судалж байгаа юм.
Тодруулбал 6 дугаар сарын сүүлээр орсон борооны улмаас Улаанбаатар хот орчмын Туул голын үерийн аюултай түвшин 82см-ээр давж үерлэсэн. Тэгвэл үерийн аюултай түвшин 100см, 200см-ээр давж үерлэсэн тохиолдолд Улаанбаатар хотын аль байршилд, ямар хэмжээний талбай усанд автах эрсдэлийг тооцоолох туршилт судалгааны ажлыг хийж байгаа юм.

Тандалт судалгаан дээр үндэслэн Онцгой байдлын Шуурхай штабаас эрсдэл бүхий байршлуудад урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг оновчтой, зөв зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

More Stories
Иргэдийн гаргасан саналын дагуу автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах эсэх талаар санал авч эхэлсэн байна
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал өнгөрсөн жилүүдэд тогтмол ихсэж, тэг зогсох эрсдэл өндөр болсон. Мөн сурагчдын бие даалтын долоо хоногийн...
А.Ганхуяг нарын давж заалдах шатны хурал болж байна
"Ногоон автобусны хэрэг" гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2025.10.23/ болж...
Холимог тулаанч Г.Чинзоригт гурван жилийн хорих ял оноожээ
Энэ оны зургаадугаар сард холимог тулааны спортоор танигдсан Г.Чинзориг төмрөөр хүн зодож буй бичлэг цахим орчинд тарсан. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас...
Т.Лхагвадулам:Би 45 хоногт арван кг хасаад, маш гоё болсон ч…
СТА, жүжигчин Т.Лхагвадуламтай хийсэн ярилцлагыг уншигч та бүхэнд толилуулъя.-Бага насны тань дурсамжаар ярилцлагаа эхлэх үү?-Би айлын том охин л доо....
Ш.Алтангадас: УИХ-ын гишүүд УБЕГ, АТГ, Мөрдөх байгууллага, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас мэдээлэл авах бүрэн эрхтэй
“Хуульч нь буруу ойлгоод буруу юм яриад явна лээ гэсэн шүү юм ярьсан гэнэ ээ. Гэтэл УИХ-н гишүүн нь Улсын...
Хуульч Б.Гүнбилэг: Ерөнхий сайд Г.Занданшатар 322 тэрбумын шатахууны тендерийг “Сод Монгол”-д өгсөн нь ашиг сонирхлын хуулийг зөрчсөн
“Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоосон даруйдаа өөрийн найз төдийгүй зөвлөх Ц.Анандбазарын “Сод монгол” ХК-д 322 тэрбум төгрөгийн тендер өгсөн нь...
