Орхон аймаг хотын доторх нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор үе шаттай парк шинэчлэлт хийж байна.
Энэ онд орон нутгийн төсвийн 3.2 тэрбум төгрөгөөр 15 дунд оврын автобус авахаар төлөвлөсний эхний ээлжийн 10 автобусаа хүлээн авлаа. Тус бүр нь 268 сая төгрөгийн үнэ бүхий БНХАУ-ын тэргүүлэх автомашин үйлдвэрлэгч FOTON Моторсын дунд оврын нийт 40-45 хүний багтаамжтай, хотын стандартад нийцсэн автобус юм.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн саадгүй зорчих боломжийг бүрдүүлсэн гэдгээрээ онцлогтой. Тодруулбал, тэргэнцэртэй иргэн бууж, суухад хялбар байдлаар гишгүүрийг шийдсэн, сонсголын болон харааны бэрхшээлтэй иргэнд зориулсан мэдээллийн самбар, дуут дохиотой.
Энэхүү хөрөнгө оруулалтын ажлыг тендер сонгон шалгаруулалтаар БНХАУ-ын Фотон Моторсын Монгол дахь албан ёсны дистрибьютер БОСА Автомотив ХХК нийлүүлж, ийн хүлээлгэн өглөө. Үлдсэн 5 автобус нийлүүлэгдэх тендер сонгон шалгаруулалт зарлагдан хүлээгдэж байна.
Сонирхуулахад, FOTON МОТОРС-ын автобуснууд Бээжин хотын нийтийн тээврийн 80 хувийг хангадаг бөгөөд дэлхийн 110 гаруй оронд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг үйлдвэр аж.
Өнгөрсөн онд HYUNDAI маркийн 12 шинэ автобусаар парк шинэчлэлт хийж, 10-ыг нь хотын доторх нийтийн тээвэрт, хоёр автобус ерөнхий боловсролын сурагчдад үйлчилж буй.
Ийн Орхон аймаг хоёр жилийн хугацаанд хотын доторх нийтийн тээвэртээ 27 автобусаар парк шинэчлэлт хийж, нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж, иргэдийн саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч байна.
Эх сурвалж: Орхон аймгийн Засаг даргын тамгын газар
More Stories
Цэргийн бүртгэл өнөөдөр эхэлж байна
Монгол Улсын иргэн 18-55 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа...
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3.3 сая төгрөг залилуулжээ
2026 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэр бүхий иргэн дээрх мэдээллийн дагуу нууц үгээ хийж, 3,300,000 төгрөг алдаж, хохирсон...
БНСУ-руу виз мэдүүлээд татгалзсан хариу авсан бол гурван сарын дараа дахин мэдүүлэх боломжтой
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зүгээс 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн монгол иргэдийн БНСУ-ын виз...
Баар, караоке зэрэг үйлчилгээний газраас гарч буй иргэдийг залилах болжээ
Сүүлийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг онилсон шинэ төрлийн залилах гэмт хэрэг бүртгэгдэх болсон тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн...
ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСӨЛ: ААН-үүдийн дансыг хааж, албадан царцаадаг байдлыг хална
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Татварын багц хуулийн төсөл, тэр дундаа татварын өртэй ААН-үүдийн дансыг хааж, албадан царцаадаг байдлыг халах зохицуулалтыг...
Уул уурхайн салбарын ТӨК-иудад сахилга, хариуцлагыг чангатгаж, засаглал, ил тод байдлыг сайжруулах тодорхой үүрэг өглөө
“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Даваадалай 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэгдлийн бүрэлдэхүүн компаниудын удирдлагуудтай шуурхай...