Зураач, эх зохиогч, найруулагч Рэнцэнгийн Батцэнгэл агсны “Хүннү товчоо” шинжлэх ухааны хялбаршуулсан номын нээлт “Чингис хаан” үндэсний музейн Эрдэм шинжилгээ, судалгааны номын санд өнөөдөр боллоо.
Тэрбээр “Монголын нууц товчоо” түгээмэл эх номыг 2014 онд эхэлж, 2016 онд дуусган дэлхийн 10 гаруй хэл дээр хэвлүүлсэн байна. Мөн 2022 оны “Мөнгөн мод” наадмын оны шилдэг бүтээлээр шалгарч байжээ.
Зураач, эх зохиогч, найруулагч Рэнцэнгийн Батцэнгэл агсны эхнэр “Манай нөхөр зураач хүн байлаа. Өнөөдөр энд байсан ч болоосой гэх харуусал төрж байна.
Ер нь их бүтээлч, тууштай, манлайлагч, хөдөлмөрч хүн байсан. Түүний баталгаа бол өөрийнхөө эцсийн мөч хүртлээ зурж туурвиж, тэсвэр хатуужлын туйлыг үзүүлсээр дуусгасан ном “Хүннү товчоон” нь юм.
2020 оноос манай хүн өвдсөн. Эмнэлгийн орон дээр байх үедээ “Морин хуурын дууль” гэх сайхан бүтээл туурвиж, Монголын түүхийн музейд нээлтээ хийсэн.
Үүнээс хойш богинохон хугацаа үлдсэнийг мэдсэн ч “Хүннү товчоо” номоо дуусгасан. Цаасан эхийг нь гар дээрээ барьж амжаагүй.
Гэхдээ номынхоо нээлтийг гэртээ ч гэсэн хийнэ гэж ярьдаг байлаа. Өөрөө нээлтээ хийж амжаагүй ч гэсэн энэ бүгдийг харж байгаа байх” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...