Нийслэлийн цагдаагийн удирдах газраас 16 болон 32 настай эмэгтэйн амь насыг хохироосон этгээдтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын УСГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр:
-Цагдаагийн байгууллагад энэ оны зургадугаар сарын 21-ны 07:10 минутад Хан-Уул дүүргийн II дугаар хорооны нутаг дэвсгэрт хүний амь нас хохироосон гэх мэдээлэл ирсэн. Уг мэдээллийн дагуу ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Шүүхийн шинэжилгээний ерөнхий газар, Хан-Уул, СБД-ийн цагдаагийн газар, тус дүүргийн прокурорын газар тус тус хамтран хэргийн газарт холбогдох шалгалтын ажил явуулсан.
Мөрдөн шалгах ажиллагаагаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух 20 настай эрэгтэй Б нь СБД-ийн I дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2024 оны зургадугаар сарын 8-9-нд шилжих шөнө 32 настай эмэгтэй З-ийн амь насыг хохироосон, Хан-Уул дүүргийн II дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны зургадугаар сарын 20-21-нд шилжих шөнө 16 настай Ш-ийн амь насыг тус тус хохироосон болох нь тогтоогдсон учраас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Иргэн Д-д холбогдуулан яллагдагчаар татсан. ХУД-ын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх ажиллагаа явуулж байна.
Дээрх гэмт хэргийг шуурхай бүрэн гүйцэт шалгах, тогтоогдвол зохих асуудлыг бүрэн нотлох зорилгоор ЦЕГ-ын тэргүүн дэд даргын ажлын хэсэг байгуулах тушаалаар холбогдох байгууллагуудын ажилтан алба хаагчидаас бүрдсэн баг шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа учраас үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Мөн цахим орчинд буруу ташаа мэдээлэл явж байгаа учраас өнөөдрийн мэдээллийг хийж байна. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Цахим орчинд ташаа мэдээлэл явж байгаа тул өнөөдрийн мэдээллийг хүргэж байна. Цахим орчинд гурав буюу түүнээс дээш хүн болон өөр дүүргүүдийн нэр заасан мэдээлэл цацагдаж байгаа нь ташаа. Гэмт хэрэгт холбогдогч ямар санаа зорилготойгоор дээрх гэмт хэргийг үйлдсэн, өөр нуугдмал гэмт хэрэг байгаа эсэхийг үргэлжлүүлэн ажлын хэсэг шалгана. Цаашид прокурорын зөвшөөрөлтэй мэдээллүүдийг өгөх болно
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРНИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭЛТСИЙН ДАРГАХҮҮХДИЙГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАСАГ
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...