
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт өнөөдөр /2024.06.20/ жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орлоо.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь стратегийн ач холбогдол бүхий томоохон 10 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж буй бөгөөд эхнийх нь ийнхүү ашиглалтад орж буй юм. Энэхүү төслийг анх 2022 онд эхлүүлж байжээ.
Уул уурхайн салбарыг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэрээр Тавантолгойн ордыг түшиглэн жилд 30 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал “Өнөөдөр бид төслийн эхний шат болох жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай, экспортын шаардлага хангасан, орчин үеийн, дэвшилтэд техник, технологи бүхий бүрэн автомат баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг албан ёсоор нээж, үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлж буйд туйлын их таатай байна.
Тавантолгой ордыг түшиглэн байгуулсан нүүрс баяжуулах үйлдвэр нь 160.000 тонн нүүрс хүлээн авах багтаамжтай хоёр битүү агуулахаас бүрдэж байгаа. Нийт 8 өөр төрлийн нүүрсийг хольж чанарын дунджилт хийн коксжих нүүрсний баяжмал, эрчим хүчний болон хаягдал гэсэн 3 төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх юм.
Нүүрс баяжуулах үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор жилд дунджаар 24 орчим сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж, 1.9 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олж, 197.3 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллах юм.
Улс болон орон нутгийн төсөвт нийт 185.8 сая ам.долларын татвар хураамж төвлөрүүлэх боломжтой.
Мөн төсөл хэрэгжсэнээр улс орны болон бүс нутгийн нийгэм эдийн засгийн өсөлтийг дэмжиж 472-928 шууд ажлын байрыг шинээр бий болгоно” гэлээ.
“Эрдэнэс” үйлдвэр технологийн паркийн гүйцэтгэх захрал Н.Мөнх-Идэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор борлуулалтын үр ашгийг 20 хувиар нэмэгдүүлнэ.
Кокс химийн үйлдвэрийг баяжмалаар хангаснаар байгалийн нийлэг хий, дизель түлш, бензин, коксын давирхай гэх мэт нэмүү өртөг шингэсэн химийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ.
Мөн Дарханы үйлдвэр технологийн паркийг түшиглэж баригдах ган хайлуулах цогцолборт коксоо нийлүүлснээр Монгол Улсад хими мтеталлургын цогцолбор хөгжих суурь тавигдана” гэв.
Төслийн нийт санхүүжилт 1 тэрбум ам.доллар бөгөөд одоогоор 300 орчим сая ам.долларын санхүүжилт хийгээд байна. Нүүрс баяжуулах үйлдвэр нь Ази номхон далайн бүсэд үйлдвэрлэл, технологиороо тэргүүлэгч брэндүүдийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд байгаль орчинд ээлтэй, үр ашигтай технологитой гэдгээрээ онцлогтой. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Норинко дади” түншлэл “Дади инженеринг девелопмент групп” компаниуд оролцож, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн инженерүүд хяналт тавьж ажиллажээ.


Г.ХОРОЛ
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...