Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр хуралдаж Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаярыг УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гаргасан. Ингэхдээ гаргасан шийдвэртэйгээ холбогдуулан Улсын дээд шүүхэд тайлбар гаргуулахаар болсноо мэдэгдлээ.
Тус мэдээлэлд “Сонгуулийн ерөнхий хороо нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний сонгогдох эрх болон шүүхийн шийдвэрийг хангах зорилгоор Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохоор шийдвэрлэсэн ч шүүхийн энэхүү шийдвэр нь цаашид Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйл буюу сонгогддог, томилогддог нийтийн албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандсан гэмт хэрэг нь албан тушаалын гэмт хэрэгт тооцогдохгүй бол ямар төрлийн гэмт хэрэгт хамааруулан ойлгох талаар хууль хэрэглээний хувьд нэг мөр ойлголттой болгох шаардлагад үндэслэн Улсын дээд шүүхэд тайлбар гаргуулах хүсэлт хүргүүлэхээр тогтов” гэжээ.
Сонгуулийн тухай хуулийн 29.9-д “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэж заасан. Гэтэл цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 23.5.1 буюу албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандсан гэх заалтыг сонгуулийн хуулийн дээрх заалтад хамаатуулан үзээд буй. Үүнд үндэслэн СЕХ Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаад байсан юм.
Хуулийг нэг мөр ойлгох хэрэгцээ шаардлага тулгараад байгаа учир СЕХ-ноос Улсын дээд шүүхэд хууль тайлбарлуулахаар хандаж байгаа аж.
Эрүүгийн хуулийн 23.5 Хайнга хандах
1.Албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...