“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 40 гаруй хоногийн хугацаа үлдээд байна. Өнөөдөр Монголын үндэсний олимпын хорооны удирдлагууд Биеийн тамир спортын улсын хорооны удирдлага, шигшээ багийн албаны төлөөлөлтэй уулзлаа. Арга хэмжээнд МҮОХ-ны ерөнхийлөгч Б. Баттүшиг, тэргүүн дэд ерөнхийлөгч Ч. Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э. Бадар-Ууган, МҮОХ-ны ажлын албаны дарга Ц. Цэнд-Аюуш, БТСУХ-ны дарга О. Баттулга, шигшээ багийн албаны дарга Э.Билэгт нар байв. Тэд олимпын наадамд өрсөлдөх шигшээ баг тамирчдын бэлтгэл сургуулилтын төлөвлөгөө Монголын баг тамирчдын ёслолын хувцас хэрэглэлийн талаар болон “Mongolia house” төслийн ажлын явц, хамтарч хэрэгжүүлэх ажлаа төлөвлөж ярилцав. Энэ үеэр МҮОХ-ны удирдлагуудад Монгол Улсад биеийн тамир спортын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн медаль гардууллаа.
More Stories
Нийслэл хот хагас коксон түлшний 27 мянга гаруй тонн нөөцтэй байна
"Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд арванхоёрдугаар сарын 1-нээс хагас коксон шахмал түлшний хэрэглээнд бүрэн шилжиж байна. Өнөөдрийн байдлаар 425 цэгээр...
“Дулааны цахилгаан станц 4” ТӨХК-ийн өр 78.4 тэрбум төгрөгт хүрчээ
Ерөнхий сайд Г.Занданшатар даваа гарагт (2025.12.01) цахилгаан эрчим хүчний хоногийн оргил ачааллын үеэр “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа....
Бидон Ганбаагийн “нууц хөзөр” ба Баялагийн сангийн захирал Баяраагийн Тэмүүлэн
Зальжин нагацын зээ дүүгээрээ дамжуулсан “нүүдэл” амжилттай болж хоёр том намын толгой бүхэнд өөрийн цаламаа шидчихээд “чангалах” цагаа хүлээн наг...
Нүүрсний хулгайгаар эхэлж, хуурамч бензинээр үргэлжилсэн Монголын улс төрд бугшсан МАНгасуудын мөрөөр мөшгисөн “аялалын тойм”
“Тавантолгой” ХК, “Эрдэнэс тавантолгой” ХК-уудаас 52,030 удаагийн рейсээр 5.2 сая тонн нүүрсийг гаалийн бүртгэлгүй буюу хулгайгаар хил давуулсан нь ил...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Пап XIV Лео-гийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 04-ний...
Төрийн өмчит зарим компанийн удирдлагуудад хариуцлага тооцохыг чиглэл болголоо
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 28-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төрийн өмчит зарим компанийн удирдлагуудад...
