Манай улсын 9 иргэн Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор их хэмжээний хар тамхи мансууруулах бодисыг БНХАУ-аас нүүрс тээвэрт явдаг том машинд нууж хилээр оруулж иржээ.
Дээрх гэмт хэргийг үйлдсэн иргэд хар тамхитай холбоотой гэмт хэрэгт удаа дараа шүүхээр ял шийтгүүлж байжээ.
Хар тамхины наймаанаас ашиг орлого олох зорилгоор БНХАУ, Турк улсаас иргэд синтетик төрлийн хар тамхи зөөвөрлөн ирж байгаа гэмт хэрэг ихээр бүртгэгдэж байгаа талаар албаныхан мэдээлж байна.
Орон нутгийн эх сурвалжийн мэдээллээр, Өмнөговь аймаг дахь Шивээ хүрэн, Гашуунсухайтын боомтоор нүүрсний экспорт хийдэг жолооч нар холын замд ядрах, физиологийн хувьд сульдах үед уг өөрчлөлтүүдээ даван туулахын тулд богино хугацаанд сэргээх үйлчилгээтэй синтетик төрлийн мансууруулах бодисыг хэрэглэдэг гэв.
Тээврийн жолооч нар очероо алдахгүйн тулд унтах эрхгүй, иймээс нойроо хүргэхгүйн тулд хар тамхи хэрэглэж донтогч болох эрсдэл үүсэж байна.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Анх энэ бодисыг нүүрс тээвэрлэдэг хятад жолооч нар хэрэглэдэг байсан бол 2008 оноос эхлэн монгол жолооч нар мэр сэр хэрэглэдэг болсон. Эхэндээ Ханбогд, Цогтцэций, Гурвантэсээс нүүрс тээвэрлэдэг жолооч нар хэрэглэдэг байсан. Энэ хэрээр хэрэглээ улам тэлж, тус аймгийн төвийн айлууд дээрх бодисыг худалдаалдаг болжээ. Тухайн бодис нь хүний биед сөргөөр хүчтэй үйлчлэл үзүүлж, булчин сулрах, хөлрөх, бие тавгүйтэх, сэтгэл санааны гүн хямралд орох, хий зүйл харагдуулах, нойргүйдэлд хүргэх гэх мэт шинж илэрч, хүний эд эрхтэнг нөхөн сэргэхгүйгээр үхжүүлж, тунгаа хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд шууд үхэлд хүргэдэг” гэлээ.
More Stories
Хүрэн баавгайг хууль бусаар агнасан үйлдлүүдийг илрүүллээ
Энэ оны 01 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Монгол-Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас иргэн Т нь ховор...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
Богд Банк, Бодь Даатгал хамтран банк, даатгалын үйлчилгээг цахимаар нэг дороос хялбар авах боломжийг бүрдүүллээ
Богд Банк болон Бодь Даатгал хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, харилцагчдад илүү ойр, хурдан, хүртээмжтэйгээр банк санхүү, даатгалын үйлчилгээг хүргэх...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
Энэ оны 1 улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээТөрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2026 оны 1...
“Хөх сувд” мөсний баяр “Гайхамшигт Хөвсгөл” уриан дор зохион байгуулагдана
Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох” жил болгон зарлаж, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна....