Бэлчээрийн ургамлын гаралт ихэнх нутгаар хэвийн байгааг Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгээс мэдээлж байна. 

Тодруулбал зургаадугаар сарын 10-ны байдлаар бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 40 гаруй хувьд буюу Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын цөөн сумдын нутгаар муу байгаа аж. 

Харин Булган, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэрийн нийт, Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Төв, Дорнодын ихэнх нутгаар хэвийн, бусад нутагт дунд байна.

Энэ арав хоногт салхины хурд тал хээр, уулархаг нутгаар түр зуур 18-25 метр секунд буюу аюултай үзэгдлийн, Булганы Сэлэнгэ, Баянхонгорын Богд, Сүхбаатарын Дарьгангад 28-32 метр секунд буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилжээ. 

Харин агаарын температур нийт нутагт олон жилийн дунджийн орчим ба түүнээс 1.1-3.8 градусаар дулаан, хур тунадас 30 орчим хувьд олон жилийн дунджийн орчим ба түүнээс ахиу, 70 гаруй хувьд дунджаас бага орсон байна. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит гэргийн хамт дурсгалын мод тарилаа
Next post Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья