Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд орших Асгатын мөнгөний ордыг ашиглалтад бэлтгэж, эдийн засгийн эргэлтэд оруулах үүргийг “Эрдэнэс Монгол” нэгдэл хүлээж буй.
Тус компани харьяандаа Асгат төслийн нэгжийг 2023 онд байгуулж, төслийг хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөө гарган ажиллаж байгааг мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар нөөц тогтоох, нэмэлт хайгуулын өмнөх бэлтгэл ажлуудыг эхлүүлжээ. Тодруулбал Асгатын кэмпээс орд хүртэлх 18.3 км замыг засварлах, өргөтгөх, гадаргуугийн бүрэн зураглал буюу топо геодези хийх ажил хийгдэж байгаа аж.
Асгатын мөнгөний ордын нөөцийг олон улсын нөөц баялгийн Жорк ангилалд нийцэхүйц нэмэлт хайгуул хийх, нөөцийн тайлан бэлтгэн баталгаажуулах ба энэхүү тайланд үндэслэж Асгатын мөнгөний ордын ТЭЗҮ батлагдан ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах юм байна.
Эх сурвалж: Эрдэнэс Монгол нэгдэл
More Stories
Сүүлийн гурван жилд Төв аймагт ан амьтан, байгаль орчинтой холбоотой зөрчлийн хэргийн улмаас ₮247 саяын хохирол учирчээ
Төв аймгийн прокурорын газраас байгаль орчин, амьтан ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлийг сүүлийн гурван...
Х.Оюунцэцэг: Амьтан, ургамлын тухай хууль зөрчвөл хохирлыг 2-5 дахин нэмж төлүүлнэ
Төв аймгийн прокурорын газраас байгаль орчин, амьтан ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлийг сүүлийн гурван...
Чоно голын эрэг орчмын 45 тонн хогийг цэвэрлэлээ
Усны сан бүхий газрыг бохирдол хомстлоос хамгаалах ажлын хүрээнд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутгаар урсах Чоно голын эрэг орчим болон...
Эрчим хүчний шилжилтээр Монгол Улс Зимбабве, Йемен зэрэг улсын хамт дэлхийд сүүл мушгиж байна
Дэлхийн Эдийн Засгийн Форумаас Эрчим хүчний шилжилтийн индексийн тайлангаа 14 дэх жилдээ гаргалаа. 2024 оны тайланд 120 улс багтсанаас Монгол...
Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана барих ажлыг эхлүүлжээ
Нийслэлийн Засаг даргын захирамжаар үерийн хамгаалалтын шугам сүлжээ, барилга байгууламжийн ажлын тендерийг нээлттэй сонгон шалгаруулсан. Тендерт шалгарсан “Билгүүн Монгол констракшн”...
Улсын хэмжээнд 7.9 сая толгой мал зүй бусаар хорогдож, 15.5 сая эх мал төллөөд байна
Улсын хэмжээнд 2023 оны эцсээр тоолсон төллөх насны 30 сая эх малын 15.5 сая буюу 51.8 хувь нь энэ оны...