Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Гол, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/656 тоот захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зургаадугаар сарын 10-ны өдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл үүрэг гүйцэтгэж эхэллээ.

Завьт эргүүлийн бүрэлдэхүүн өчигдөр голын эрэг дагуу зорчиж байсан 200 гаруй иргэнд гол усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэв. Мөн голын эргээс 23 автомашиныг холдуулан, усанд суусан автомашиныг татан гаргаж аюулгүй байдлыг хангаж ажилласан байна.

Голын эрэг дагуу хүүхдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ аюулгүй байдалд анхаарал хяналт тавихыг Нийслэлийн Онцгой Байдлын Газраас онцгойлон анхааруулав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post 07 дугаар сарын 01-нээс 8 дугаар сарын 31 хооронд нийтийн тээвэрт оюутны хөнгөлөлттэй карт үйлчлэхгүй
Next post Төмөр замын ажилд оролцож буй хоригдлуудын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үүрэг өгөв