Чоно борооноор гэдэг болж, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК-ийн захирал Г.Дугаржавыг АТГ-аас саатуулан шалгаж байгаа үеийг ашигласан хэсэг бусаг этгээдүүдийн ээлжит дайралтаа хийхээр өнөөдөр Дарханы зүг хөдөлж. Мэдээж энд тус үйлдвэрийн дараагийн даргаар өөрийгөө харж чадаж байгаа “цүнхний оосрууд” хэмээгддэг улс төрчид бараадсан этгээдүүд бөөн баяр болж байгаа нь ойлгомжтой.

 Ямартай ч бадарчин баярлах болоогүй юм. Мэдээж төрийн өмчит компани болох Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг үргэлж өөрийн өмч мэтээр харж, мөрөөдөж явдаг сувьдаг сэтгэлт “сахал” хочит этгээд болон түүний гар хөлийн хүсэл биелэх боломжгүй. Учир нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны тавдугаар сарын 28-ны өдөр нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/36 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар, яллагдагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудаар яллагдагч 20 хүн,  хоёр ч хуулийн этгээд нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцаах тухай 2023.12.22-ны өдрийн 36 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Мөн анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар “хэргийг буруу тусгаарласан”, “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан үйл баримтуудаар нотлогдож тогтоогдоогүй. 

Ингэснээр, хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн хуулийн этгээдийг хэрхэн төлөөлөх талаар мэдэгдсэн албан баримт авагдсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 20.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийг заалтыг бичиж мэдэгдсэн байх тул тухайн хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй. Мөн тухайн хэрэгт хоёр ширхэг сиди ирүүлээгүй гэж хэргийг прокурорт буцаасан нь хэргийг прокурорт буцаах үндэслэлд хамааралгүй байх бөгөөд харин бусад үйл баримтын хүрээнд зарим яллагдагч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой. 

Уг хэрэгт хэд хэдэн шинжээчийн дүгнэлт, мэдүүлгүүд авагдсан байх тул тэдгээрээс аль дүгнэлтийг нотлох баримтаар тооцож, үнэлэх эсэхийг талуудын мэтгэлцээний үндсэн дээр, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэх замаар шүүх үнэлнэ. Урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч нарын гэм буруу буюу хэрэгт хамтран оролцсон төрөл, хэлбэрийг хэлэлцэх үндэслэлгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 3, 4, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм бурууг урьдчилан тогтоох, гэм буруутай эсэх талаар хөдөлбөргүй үнэн   гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй тул нэр бүхий яллагдагч нарт холбогдох хэргийг тусгаарласныг хууль бус буюу хэргийн бодит байдлыг тогтооход саад болсон гэж урьдчилан таамаглах байдлаар дүгнэх үндэслэлгүй. Шүүх нь хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр шийдвэрлэх бөгөөд шүүгчийн захирамжид заасан зарим асуудлыг шүүх хуралдааны явцад прокурорт даалгах болон бусад үндэслэл, журмын хүрээнд шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжтой гэж дүгнэж шийдвэрлэсэн болно хэмээсэн Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр олонд “сахал” хэмээн хочлогдон танигдсан Д.Эрдэнэбилэг нарт холбогдох хэргийн гэм буруугүйн шүүх хурал хуралдах нь тодорхой болсон. 

Энэ бүхний эцэст өгүүлэхэд, Дарханы төмөрлөгийн үйлдвэр төрд эргэн очсоноосоо хойшхи хоёр жилийн хугацаанд үйлдвэр хэвийн горимд эргэн ажилладаг болсон. Монгол Улсын Засгийн газрын томилгоогоор Г.Дугаржавыг тус үйлдвэрийн даргаар томилж, тэрбээр уг үйлдвэрийг удирдсанаас хойш ЭРСДЭЛ-тэй түвшнээс ӨСӨЛТТЭЙ сайн түвшинд хүргэсэн байдаг. Тухайлбал, Дарханы төмөрлөгийн үйлдвэр өнгөрсөн онд 41.2 тэрбумын цэвэр ашигтай ажиллаж /татварын дараах/, 31,8 тэрбум төг татварт төвлөрүүлсэн. Өдөр шөнөгүй ажилладаг, улс эх орны төлөө зогсох эрхгүй хариуцлага хүлээсэн хүмүүс энэ үйлдвэрт ажилладаг. Ингэж хөдөлмөрлөж байгаа уурхайчид, инженер техникийн ажилтнууд өөрсдөө урам зоригтой байна гэдэг хамгийн гол зүйл. Үүнээс илүү улсын үйлдвэрт юу хэрэгтэй юм бол гэдэг гол асуудлын нэг юм бол гэдэг асуулт өөрийн эрхгүй анхаарал татаж байгааг онцлох нь зүйн хэрэг билээ. 

Сэтгүүлч Х.Ган-Ялалт

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Шувууны аж ахуйд гарсан гал түймрийн тархалтыг зогсоожээ
Next post Иргэд та бүхэн үерийн хамгаалалтын барилга байгууламжид хогоо хаяхгүй байхыг уриалж байна